2018-2019 онд хийж хэрэгжүүлэх төсөл судалгааны ажлууд

2018-04-15 13:05

 

Манай компани 2018 онд GPS төхөөрөмжийг олон салбарт нэвтрүүлэх зорилгоор дараах бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж байна.

Үүнд :

А. GPS төхөөрөмж хөгжүүлэлт :

  1. Автомашины GPS дамжуулагч төхөөрөмж.
    - Энэ бүтээгдэхүүнээ БИД улам сайжруулан олон улс хооронд зорчиход дата роуминг үйлчилгээ автоматаар ажилладаг болгож сайжруулсан.
     
  2. Үүрэн холбооны сүлжээгүй газар ажилладаг автомашинд зориулсан байршил дамжуулагч.
    - Уул уурхай, замын компаниудад үйл ажиллагаагаа хянах маш чухал шийдэл болсон.
     
  3. Iridium сансрын холбооны байршил дамжуулагч.
    - Монгол орноор аялахад таны аюулгүй байдал онцгой чухал хэрэгтэй бүтээгдэхүүн.
     
  4. Бага насны хүүхдэд зориулсан байршил дамжуулагч.
    - Хүүхдийнхээ байршил аюулгүй байдлыг хянахад тань тус болно.
     
  5. Малд зориулсан байршил дамжуулагч.
    - Малчдад малаа хулгайд алдах, олон хоног эрж хайх эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд тустай.
     
  6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байршил дамжуулагч.
    - Онцгой анхаарал хандуулах шаардлагатай эдгээр хүмүүст зориулсан шийдэл.
     
  7. Ял эдэлж буй иргэдэд зориулсан байршил дамжуулагч.
    - Хорих ангид ял эдэлж буй иргэдийг ажил хөдөлмөр хийлгэх, чөлөөгөөр гаргахад хэрэглэх төхөөрөмж. Оргох эрсдэлийг 100 хувь бууруулна.
     
  8. 2019 оноос хэрэгжиж эхлэх "хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх" хуулийн хэрэгжилтэд зориулсан хяналтын төхөөрөмж.
    - Шинэчлэгдсэн эрүүгийн хуульд гэрийн хорионд ял эдлүүлэх заалт 2019 оны 01 сарын 01 өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэхээр тусгагдсан байдаг. БИД энэ хүрээнд ашиглагдах төхөөрөмжийг зохиож хөгжүүлж байна.

Б. Мобайл систем хөгжүүлэлт

  1. Mercury борлуулалт.
    - Борлуулалтын үйл ажиллагааны систем.
     
  2. Хөдөлмөр хамгаалал.
    -Ажилтнуудад өдөр тутмын Х.А.Б сургалт хийж гарын үсэг, болон зургийг авч бүртгэх систем.
     
  3. Автомашины дугаар танигч.
    - Гар утасны камерын чиглүүлэхэд автомашинуудыг дугаарыг автоматаар таньж бүртгэх шийдэл.
     
  4. Нүүр царай танигч.
    - Гар утасны камерыг чиглүүлэхэд автоматаар хүмүүсийг таньж овог нэр болон фэйсбүүк хаягийг олж илрүүлэх шийдэл.
     
  5. Гар утасны байршил дамжуулагч.
    - Тохируулсан цагийн хуваарийн дагуу тухайн гар утасны байршлыг автоматаар дамжуулна.
     
  6. Хувийн мэдээлэгч
    - Гар утасны бүх nofitication, дуудлага, sms байршил зэргийг бүртгэж авах систем.
     
  7. Зээл систем.
    - Иргэд хоорондоо харилцан зээл олгох систем. /P2P/
     
  8. Crypto bot.
    - Binance арилжааны системд холбогдож автоматаар арилжаа хийх програм.

 

Ангилал : Танилцуулга | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (494) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг