Манай компани GPS төхөөрөмжийг өөрсдөө хийдэг боллоо.

2016-09-29 22:00

    Манай компани 2010 оноос хойш Хятад улсад үйлдвэрлэдэг олон төрлийн GPS төхөөрөмжүүдийг судалж түүний хяналтын системийг өөрсдөө хийж үйл ажиллагаандаа ашиглаж байсан бол өнөөдөр бид GPS төхөөрөмжийг өөрсдөө хийдэг боллоо. Энэ бол манай компанийн олон жилийн туршилт судалгаа болон инженерүүдийн өндөр чадвар туршилгын үр дүн юм. Бид энэхүү төхөөрөмжөө цаашид улам сайжруулан хийж, гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна.

 

Энэ бол Монгол Улсад үйлдвэрлэсэн АНХНЫ GPS Төхөөрөмж гэдгийг хэлхэд таатай байна.

 

Техникийн үзүүлэлт : 

  • GPS module : A-GPS
  • Сүлжээ : GSM900/1800, GPRS + Data roaming
  • Data protocol : TCP/IP
  • Data storage : Mini SD supported /1GB to 8GB/ Сүлжээгүй орчинд 1000 өдрийн мэдээлэл хадгалах боломжтой.
  • Цахилгаан хүчдэл : DC 9-60 волт
  • Цахилцаан зарцуулалт : 0.1mah маш бага
  • Мэдээлэл цуглуулах давтамж: 5 секунд
  • Фото камер: JPEG камер залгах боломжтой, 5 минут тутамд автоматаар зураг авна.
  • Карт уншигч : RFID, NFC төрлийн карт уншиж бүртгэл хийх боломжтой.
  • Түлш хэмжигч : Ultrasonic түвшин мэдрэгч ашиглан 6метр гүн бүхий шингэн материалын гүнийг хэмжих боломжтой /Дизель, Бензин, Ус/

 

     Бид олон жил импортоор авч байсан GPS төхөөрөмжүүдийн дутагдалтай байдаг талуудыг өөрсдийн зохиосон төхөөрөмждөө бүрэн шийдвэрлэсэн тухайлбал ямар ч автомашин үүрэн холбооны сүлжээ ороогүй бүс нутаг явж ажиллах тохиолдол маш их байдаг. Манай зохиосон төхөөрөмж mini SD карт ашиглан 1000 илүү хоногийн түүх хадгалах боломжтой тул энэ асуудалыг бүрэн шийдвэрлэж чадсан. Мөн уул уурхай замын компаниуд сүлжээгүй орчинд ажилдаг бөгөөд автомашинуудаа өдөр бүр хянаж байх хэрэгтэй байдаг бол манай төхөөрөмжийг ашигласнаар SD картын мэдээллийг ашиглан сүлжээгүй орчинд ч автомашинаа бүрэн хянах боломжтой болно.

 

Үйлдвэрт хийгдсэн PCB хавтан дээр угсарсан анхны GPS төхөөрөмжийн зураг.

 

GPS төхөөрөмжийн угсралтын хавтанг PCB үйлдвэрт загварын дагуу захиалан хийлгэв.

 

GPS төхөөрөмжийг хийхэд шаардлагатай эд ангиуд

 

Манай төхөөрөмж алтан шар хайрцагтай болно.

 

Гар аргаар угсарсан анхны загвар :  GPS + Camera + RFID, NFC 

 

CNC төөхөөрөмж ашиглан PCB угсралтын хавтан хийж анхны загвараа туршив.

 

 

Таныг "Монгол GPS"-ийн хэрэглэгч болохыг урьж байна.

 

Ангилал : GPS Төхөөрөмж | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (1860) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг