Хяналтын системийн товч танилцуулга

2013-05-05 17:26

Манай компани өөрийн хийж хөгжүүлсэн хяналтын системийг ашигладаг. Харилцагч байгууллагынхаа хэрэгцээ шаардлагад тохирсон нэмэлт хөгжүүлэлтийг хийж өгөх бүрэн боломжтой. 

 

1.   Вэбд суурилагдсан төв хяналтын програм :

 

Төв хяналтын програм нь интернэтэд холбогдсон дурын компьютерээс хандаж ашиглах боломжтой. Одоогийн байдлаар Монголд ашиглагдаж байгаа ижил төрлийн системүүдээс олон төлрийн давуу талууд ба функцтэй, хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн програм юм.

 

  • Вэбд суурилагдсан тул дурын интернэтэд холбогдсон компьютер, ухаалаг таблет төхөөрөмжөөс хандаж ашиглах боломжтой.
  • Монгол, Англи  хэл дээр ашиглах боломжтой.
  • Google map API V3-ийг ашигласан нь дүрслэл тэмдэглэл хийх өргөн боломжуудыг олгодог.
  • Ямар ч төрлийн дамжуулах төхөөрөмж /Gps modem/-д зориулан дата серверт мэдээлэл хүлээж авах тохиргоог хийснээр хяналтын системд ашиглах боломжтой.
  • Төхөөрөмж болон серверийн хооронд мэдээлэл солилцох боломжтой.
  • Бүс нутаг, хяналтын талбайг бүртгэж түүнд тохирсон нэмэлт тохиргоог хийх боломжтой.
  • Мэдээлэл хүлээж авах болон дамжуулах хязгаар хамаарахгүй, тайлан боловсруулах дурын хугацаагаар тайлан гаргах боломжтой.
  • GSM текст мэссэжээр эсвэл хяналтын програмаас дамжуулагч төхөөрөмж /Gps modem/руу мэдээлэл дамжуулан тохиргоо хийх боломжтой.
  • Бүх төхөөрөмжөөс ирсэн дата болон бусад мэдээлэл 5 жилийн хугацаанд 100 хувь найдвартай хадгалагдана. 3-5 нөөц сервэрүүдэд мэдээлэл архивлагдаж байдаг.
  • Тайланг HTML, adobe PDF, MS word DOCX , MS excel XLSX хэлбэрээр мөн э-мэйлаар хүлээн авах боломжтой.
  • Газрын зураг дээр тэмдэглэл хийх  /цэг, зам, талбай/ боломжтой.
  • Газар зүйн хил хязгаар тогтоож тухайн бүсээс гарсан тохиолдолд мэдээлэх, орсон гарсан цагийг тодорхойлох, мөн хэдэн удаа орж гарсныг тоолох боломжтой.
  • Тогтсон чиглэлд тээвэр хийдэг тохиолдолд рэйсийг автоматаар тоолох боломжтой.
  • Цэг тэмдэглэж тухайн цэгээс ямар зайд хэдий хугацаагаар зогссоныг тооцоолох боломжтой
  • Тухайн машины зогсолтыг тооцох, зогсолт бүрийн хугацааг тодорхойлох боломжтой.
  • Олон хэрэглэгч үүсгэх, хэрэглэгч бүр өөр өөрийн эрхээр хандах, модуль бүрт хандах эрхийг /унших, засварлах, устгах/ тохируулах, хяналт хийх машинуудыг тохируулах, хяналтын эрхийг тодорхойлсон грүп үүсгэх боломжтой.
  • Хэрэглэгчийн үйлдэл бүрийг бүртгэх /logger/хэсэгтэй.
  • Сервэрийн ажиллааг хянаххэсэгтэй /CPU, RAM, HDD, NETWORK гэх мэт/

 

2.   Android  утсанд зориулагдсан BTGT Navigator програм :

 

Энэхүү програм нь гар утаснаасаа машинууд болон өөрийнхөө байршилыг хянах зориулалттай. Android 2.3 аас дээш хувилбарын үйлдлийн системтэй гар утсанд ажиллана. /Iphone тун удахгүй/

 

  • Google Maps Android API v2 -т суурилагдсан.
  • Нууц код хийж нэвтэрнэ.
  • Машинуудын байршил, хурд, явсан замыг харуулна.
  • Тухайн гар утасны байршлыг харуулна.
  • Цэг, зам талбайн тэмдэглэл харагдана.
  • Өөрийн ойролцоох тэмдэглэгдсэн цэгүүдийн мэдээллийг харуулдаг.
  • Өөрийн байршлийг нэр өгч хадгалах, серверт  илгээх боломжтой.
  • Өөрийн явсан замыг бичиж хадгалах боломжтой.
  • Зам тооцоолох, зай тооцох, функцтэй.
  • Интернэт холболт тасарсан үед өмнө хадгалагдсан мэдээллүүд харагдана. /машинуудын одоогийн байршил харагдахгүй./

 

3.   Android  утсанд зориулагдсан BTGT Tracker програм :

 

Энэхүү програм нь явган явж ажилладаг хүмүүсийг хянахад зориулагдсан бөгөөд тухайн гар утасны байршил,  цэнэг, сүлжээ болон бусад мэдээллийг автоматаар төв сервэрт дамжуулдаг. Android 2.3 аас дээш хувилбарын үйлдлийн системтэй гар утсанд ажиллана. /Iphone тун удахгүй/

 

  • Асаах унтраах товчлууртай.
  • Автомат ажиллагаатай /background process/.
  • Гар утасны ашиглалт болон ажиллагаанд нөлөө үзүүлэхгүй.
  • Интернэт холболт тасарсан үед илгээх мэдээллийг хадгалж байгаад интернэтэд холбогдсон эсэхийг автоматаар шалгаж мэдээллээ илгээдэг.

 

4.   Android  утсанд зориулагдсан BTGT manager програм :

- удахгүй мэдээлэл оруулна

 

Ангилал : Танилцуулга | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (1548) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. бямбаа :
    2015-10-16 22:22

    бүртгэлгүй гэнээ яаж бүртгүүлэх вэ

  2. altansukh :
    2015-09-01 11:03

    sain baina uu. ene sistemiig sonirhoj baina aa. Manaih baiguullaga yum aa. yaj holbogdoh ve. Uniin sanalaa meileer yavuulj ygny yy.

  3. bekhtur :
    2015-06-09 01:52

    Вэбд суурилагдсан төв хяналтын програм суулгаалхад үнэ өртөг нь хэд вэ GPS ашигласний түрээс гэж өгхүү өгдөг бол хэдийг төлөх вэ

  4. munhzul :
    2014-01-12 15:34

    BTGT tracker yaj burtguuleh be?.burtgelgui geed nevtrehgui baina

  5. Bataa :
    2013-11-23 09:59

    Imei bvrtgelgvi geed bhiin yaaj bvrtgvvleh yum be

  6. ariuka :
    2013-09-30 02:48

    Yaaj burtguuleh ym be? terig heled uguuch?

Сэтгэгдэлийн тоо : 6

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл