GPS буюу байршил тогтоох төхөөрөмжийн тухай

2011-08-04 19:07

Дэлхий нийтэд интернэт, гар утсын адил өргөн хэрэглэгдэж буй нэгэн мэдээллийн технологи нь GPS  төхөөрөмж билээ. “Global positioning  system” нь дэлхийгээс 7440 километр зайд байрлах Орбит замаар явах 24 хиймэл дагуулаас бүрдэнэ. Эдгээр хиймэл дагуул дэлхийг өдөрт хоёр удаа тойрон эргэж, дэлхийн аль ч цэгт буй GPS хүлээн авагчтай хэрэглэгчийн байрлалыг цаг хугацаатай нь тодорхойлж өгдөг сансарын хиймэл дагуулын систем юм. Анх цэргийн зориулалтаар АНУ-ын Батлан Хамгаалах яамнаас зохион бүтээсэн ч иргэний болон арилжааны чиглэлээр өргөн ашиглах болсон юм.

Системийн дагуулуудаас ирүүлэх дохиолол тасралтгүй ажиллагаатай бөгөөд хэрэглэгч хүлээн авагчийн тоонд хязгаар байхгүйгээс гадна үйлчилгээ үзүүлсний төлбөр гэж байдаггүй. GPS  технологийн үндэс нь маш өндөр нарийвчлалтай цаг хугацаа болон байршлын талаарх мэдээлэл байдаг. Хиймэл дагуулууд газрын станцаас ирэх дохиоллыг хэмжин өөрийн байрлалыг нарийвчлан тооцоолж, энэ мэдээллээ тасралтгүй цацдаг. GPS хүлээн авагч байршил тодорхойлоход гурваас багагүй хиймэл дагуул ашиглана. Нэг дор хүлээн авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, өөрийн байгаа байршлыг уртраг, өргөрөг гэсэн хоёр хэмжээсээр тодорхойлдог байна.  Харин дөрөв ба түүнээс  олон хиймэл дагуулаас хүлээн авсан дохиоллын тусламжтайгаар байршлыг уртраг, өргөрөг болон далайн түвшинтэй харьцуулсан өндөрлөг гэсэн гурван хэмжээсээр тодорхойлно.

GPS төхөөрөмжийг дэлхийн хаанаас ч, ямар ч цаг агаарын нөхцөлд ашиглах боловч агуй, хонгил болон усан дороос дохио дамжуулах боломжгүй байдаг аж. Энэхүү төхөөрөмжит систем нь сансар, удирдлага, хэрэглэгчийн гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Сансарын хэсэг нь GPS системийн хиймэл дагуулуудаас тогтох ба дэлхийн тойрог замыг 12 цагт тойрно. Эдгээр хиймэл дагуулууд нь сансараас радио долгионуудыг  илгээдэг. GPS-ийн сүлжээнд 24-өөс багагүй хиймэл дагуул байдаг. Нийт хиймэл дагуулуудын 18 нь ажиллагаатай, үлдсэн зургаа нь нөөцөнд байдаг байна.

Сансарт GPS  системийн нийт зургаан  тойрог зам байх ба зам тус бүрд нь дөрвөн хиймэл дагуул байдаг. Тэдгээр нь 60 хэмийн тэнцүү байрлах ба экваторын  хавтгайтай 55 хэмийн хазайлттай байна. Хиймэл дагуул тус бүр нь 900 килограммын хүнд жинтэй, нэг километр замыг дөрвөн секундын хурдтайгаар туулна. Удирдлагын хэсэг нь дэлхийн эргэн тойронд суурилагдсан тохируулгын станцуудаас тогтдог. Хяналтын станц нь хиймэл дагуулыг мөрдөх бөгөөд мэдээллийг дараа нь төв станц руу дамжуулдаг байна. Газрын станц хиймэл дагуул хоёрыг өөр хоорондоо тасралтгүй мэдээлэл дамжуулах нөхцөл бүрдүүлэхийн тулд хиймэл дагуулаас 24 цагийн турш тусгай зөөгч дохиог газрын станц руу дамжуулж өгнө. Ажиллагаанаас гарсан хиймэл дагуулыг дэлхий дээр байрлаж  байгаа хяналтын станцын тусламжтай удирдаж, далай тэнгист унахаар тооцоолж тойрог замаас буулгана.  Хэрэглэгчийн гэх гуравдагч хэсэг нь GPS системийн хүлээн авагч ба хэрэглэгчүүдээс бүрдэнэ. 

Хүлээн авагч нь хиймэл дагуулуудын дохионуудыг байрлал, хурд, хугацааны үнэлгээний хэмжигдэхүүн болгон хувиргадаг. GPS системийг  навигаци, байршил тогтоох, бусад судалгаа шинжилгээ хийхэд ашигладаг. X, Y, Z гурван хэмжигдэхүүнт байрлал тогтоох системийн хамгийн анхны хувилбар нь GPS юм. Одоогийн байдлаар байршил тогтоох төхөөрмжийг гар утасний GPRS функцтай хослуулан ашигласанаар авто тээврийн хяналт, хүүхэд, хөгшин хүн, тахир дутуу хүмүүсийн хянахад өргөн хэрэглэгдэж байна.

Ангилал : Танилцуулга | Нийтэлсэн : Ganaa | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. сосорбарам :
    2014-03-22 14:12

    үүний талаар дэлгэрэнгүй мэдээлийг яаж олох вэ

  2. sosorbaram :
    2014-03-13 15:47

    yamar sitaar iluu mdeelel oloh we

Сэтгэгдэлийн тоо : 2

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл