Газрын зураг дээр нэмэлт тэмдэглэл хийх боломж.

2011-08-23 02:41:44

Гаалийн Ерөнхий Газраас тавьж буй шаардлагын дагуу газрын зураг дээр нэмэлт тэмдэглэл хийх боломжуудыг өргөтгөж

  • Зам
  • Талбай
  • Цэг

тэмдэглэх боломжтой болгов. Мөн тухайн хэсэгт олон цэг тэмдэглэгдсэн бол автоматаар бүлэглэж харуулсанаар програмын хурдтай ажиллагааг нэмэгдүүлнэ.

Зам, талбай, цэгийг газрын зураг дээр тэмдэглэсэн байдал.

 

Зам дээр 30, 30 км ээр тэмдэглэл хийсэн байдал.

Ангилал : Танилцуулга | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (429) | Дэлгэрэнгүй

Камер хяналт

2011-08-04 19:38:15

Камераар 1-60 минутын давтамжтай зураг авна.

Бичлэг хийхгүй. Камераар авсан бүх зураг манай серверт хадгалагдана. Нэг зураг 13кв хэмжээтэй. Нэг зургийг серверт дамжуулахад ойролцоогоор 1 төгрөг зарцуулна.

Ангилал : Танилцуулга | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (499) | Дэлгэрэнгүй

GPS буюу байршил тогтоох төхөөрөмжийн тухай

2011-08-04 19:07:25

Дэлхий нийтэд интернэт, гар утсын адил өргөн хэрэглэгдэж буй нэгэн мэдээллийн технологи нь GPS  төхөөрөмж билээ. “Global positioning  system” нь дэлхийгээс 7440 километр зайд байрлах Орбит замаар явах 24 хиймэл дагуулаас бүрдэнэ. Эдгээр хиймэл дагуул дэлхийг өдөрт хоёр удаа тойрон эргэж, дэлхийн аль ч цэгт буй GPS хүлээн авагчтай хэрэглэгчийн байрлалыг цаг хугацаатай нь тодорхойлж өгдөг сансарын хиймэл дагуулын систем юм. Анх цэргийн зориулалтаар АНУ-ын Батлан Хамгаалах яамнаас зохион бүтээсэн ч иргэний болон арилжааны чиглэлээр өргөн ашиглах болсон юм.

Системийн дагуулуудаас ирүүлэх дохиолол тасралтгүй ажиллагаатай бөгөөд хэрэглэгч хүлээн авагчийн тоонд хязгаар байхгүйгээс гадна үйлчилгээ үзүүлсний төлбөр гэж байдаггүй. GPS  технологийн үндэс нь маш өндөр нарийвчлалтай цаг хугацаа болон байршлын талаарх мэдээлэл байдаг. Хиймэл дагуулууд газрын станцаас ирэх дохиоллыг хэмжин өөрийн байрлалыг нарийвчлан тооцоолж, энэ мэдээллээ тасралтгүй цацдаг. GPS хүлээн авагч байршил тодорхойлоход гурваас багагүй хиймэл дагуул ашиглана. Нэг дор хүлээн авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, өөрийн байгаа байршлыг уртраг, өргөрөг гэсэн хоёр хэмжээсээр тодорхойлдог байна.  Харин дөрөв ба түүнээс  олон хиймэл дагуулаас хүлээн авсан дохиоллын тусламжтайгаар байршлыг уртраг, өргөрөг болон далайн түвшинтэй харьцуулсан өндөрлөг гэсэн гурван хэмжээсээр тодорхойлно.

GPS төхөөрөмжийг дэлхийн хаанаас ч, ямар ч цаг агаарын нөхцөлд ашиглах боловч агуй, хонгил болон усан дороос дохио дамжуулах боломжгүй байдаг аж. Энэхүү төхөөрөмжит систем нь сансар, удирдлага, хэрэглэгчийн гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Сансарын хэсэг нь GPS системийн хиймэл дагуулуудаас тогтох ба дэлхийн тойрог замыг 12 цагт тойрно. Эдгээр хиймэл дагуулууд нь сансараас радио долгионуудыг  илгээдэг. GPS-ийн сүлжээнд 24-өөс багагүй хиймэл дагуул байдаг. Нийт хиймэл дагуулуудын 18 нь ажиллагаатай, үлдсэн зургаа нь нөөцөнд байдаг байна.

Сансарт GPS  системийн нийт зургаан  тойрог зам байх ба зам тус бүрд нь дөрвөн хиймэл дагуул байдаг. Тэдгээр нь 60 хэмийн тэнцүү байрлах ба экваторын  хавтгайтай 55 хэмийн хазайлттай байна. Хиймэл дагуул тус бүр нь 900 килограммын хүнд жинтэй, нэг километр замыг дөрвөн секундын хурдтайгаар туулна. Удирдлагын хэсэг нь дэлхийн эргэн тойронд суурилагдсан тохируулгын станцуудаас тогтдог. Хяналтын станц нь хиймэл дагуулыг мөрдөх бөгөөд мэдээллийг дараа нь төв станц руу дамжуулдаг байна. Газрын станц хиймэл дагуул хоёрыг өөр хоорондоо тасралтгүй мэдээлэл дамжуулах нөхцөл бүрдүүлэхийн тулд хиймэл дагуулаас 24 цагийн турш тусгай зөөгч дохиог газрын станц руу дамжуулж өгнө. Ажиллагаанаас гарсан хиймэл дагуулыг дэлхий дээр байрлаж  байгаа хяналтын станцын тусламжтай удирдаж, далай тэнгист унахаар тооцоолж тойрог замаас буулгана.  Хэрэглэгчийн гэх гуравдагч хэсэг нь GPS системийн хүлээн авагч ба хэрэглэгчүүдээс бүрдэнэ. 

Хүлээн авагч нь хиймэл дагуулуудын дохионуудыг байрлал, хурд, хугацааны үнэлгээний хэмжигдэхүүн болгон хувиргадаг. GPS системийг  навигаци, байршил тогтоох, бусад судалгаа шинжилгээ хийхэд ашигладаг. X, Y, Z гурван хэмжигдэхүүнт байрлал тогтоох системийн хамгийн анхны хувилбар нь GPS юм. Одоогийн байдлаар байршил тогтоох төхөөрмжийг гар утасний GPRS функцтай хослуулан ашигласанаар авто тээврийн хяналт, хүүхэд, хөгшин хүн, тахир дутуу хүмүүсийн хянахад өргөн хэрэглэгдэж байна.

Ангилал : Танилцуулга | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (3744) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Компаний тухай

2011-07-30 12:36:23

КОМПАНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай компани BTGT нэрээр 2006 оноос эхлэн програм хангамж, вэб сайт чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоогоор Улаанбаатар хот болон бусад аймаг сумдад байх авто тээврийн хэрэгсэлд GPS төхөөрмж суурилуулалт тэдгээрийн ажиллагаа, засвар үйлчилгээ, шинэчлэлт болон програм хөгжүүлэлт дээр ажилллаж байна. Мөн андройд буюу ухаалаг утас хэрэглэгчиддээ зориулан утаснаасаа машиныхаа байрлалыг хянаж болох програмыг зохиож гаргаад хэрэглэгчиддээ хүргээд байна. Манай компаний төхөөрөмж үйлчилгээг хэрэглэгч компаниуд нь салбартаа тэргүүлэгч олны танил болсон томоохон групп компаниуд байдаг. Бидний 2010 оноос хойш хийж буй GPS төрөөрөмжийн судалгаа програм хангамжнь дотоодын хэрэглэгчидийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, Гаалийн ерөнхий газрын стандартыг хангасан, хэрэглэгчид ойлгомжтойгоор Монгол хэлээр хийгдсэний дээр ашиглахад хялбар болж 2011 оноос зах зээлд нэвтрүүлж эхлээд байна.

Үндсэн ажилтны тоо 6 бөгөөд манай ажилчид орчин үеийн техник хэрэгслийг ашиглан програм хангамжийн өндөр түвшинд хүргэхийн төлөөажиллаж байна.

Та манай байгууллагын талаарх илүү их мэдээлэл авч танилцахыг хүсвэл www.gps.mn хаягаар хандана уу! 

 

Ангилал : Танилцуулга | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (210) | Дэлгэрэнгүй

Google Earth програмтай холбогдож ажиллах

2011-06-26 17:11:51

Ангилал : Танилцуулга | Нийтэлсэн : **no name | Уншсан (1068) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Түлш хэмжих төхөөрөмжийн дэлгэрэнгүй танилцуулга.

2011-06-23 16:04:06

Түлш хэмжих олон төхөөрөмж байдаг.

Эхний зураг дээрх төхөөрөмж нь Өндөр нарийвчлалтай /1мм/-ийн өөрчлөлтийг мэдрэх боломжтой.

Хоёр дахь зураг дээрх төхөөрөмж нь босоо чиглэлд хөвөгч мэдрэгчтэй,  10мм-ийн нарийвчлалтай мэдэрнэ.

Гурав дахь зураг дээрх төхөөрөмж нь хөвөгчтэй, нарийвчлал багатай. Үнийн хувьд хямд.

Ангилал : GPS Төхөөрөмж | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (689) | Дэлгэрэнгүй

Офлайнаар хянах ТТ ПХ туршилт

2011-06-06 16:25:27

Үүрэн холбооны сүлжээгүй бүсэд ажилах тээврийн хэрэгслийг интернэтгүй орчинд /offline/ хянах зориулалт бүхий тоног төхөөрөмжийг суурьлуулан туршиж байна.Өөрөөр хэлбэл төхөөрөмж нь мэдээллийг GPRS-аар илгээхгүй өөртөө хадгалаад USB залгуур ашиглан мэдээллийг хуулж авах юм.

Ангилал : Харилцагчид | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (313) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

"SIGMA BETTA" ХХК

2011-06-06 16:15:25

Байршил тогтоох, Түлш хэмжих зориулалт бүхий төхөөрөмж туршилтын төхөөрөмж суурилуулав.

Ангилал : Харилцагчид | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (183) | Дэлгэрэнгүй

Трансгэйт ХХК

2011-06-06 15:58:46

Тус компаний бүх автомашин крануудад манай өөрийн тоног төхөөрөмж, хяналтын програм хангамжыг амжилттай суулгаж хүлээлгэн өглөө.

Ангилал : Харилцагчид | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (206) | Дэлгэрэнгүй

Түлш хэмжих төхөөрөмж. AVL загвар.

2011-06-02 12:26:25

Энэ төхөөрөмж нь Автомашины байршилыг илгээхээс гадна моторын эргэлт, Түлшны дачикийн мэдээллийг давхар илгээх боломжтой. Ингэснээр машины асаалттай байгаа эсэхийг мэдэх, түлшний зарцуулалтыг хямд зардлаар хянах боломжтой юм.

Ангилал : GPS Төхөөрөмж | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (549) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй