Дуудлагын үйлчилгээнд зориулсан нэмэлт модуль

2011-11-01 00:04:16

 Дуудлагын үйлчилгээнд зориулсан энэхүү нэмэлт модуль нь дараах боломжуудыг агуулсан :

  • Харилцагч бүртгэл хайлт
  • Газ дуудлагын бүртгэл оруулах
  • Дуудлагын хүлээлтийг автоматаар тооцоолох
  • Ойролцоох машиныг автоматаар илрүүлэх.
  • Дуудлагын хүргэлтийн мэдээлэл оруулах.
  • Дуудлага цуцлагдсан мэдээлэл оруулах.
  • Газ засварын дуудлагыг бүртгэх
  • Газ засварын дагуу засварийн мэдээлэл оруулах.
  • Хяналтын цонх дээр дуудлага өгсөн цэгүүдийг хүлээгдэж буй хугацаанаас хамааран улаан, хөх, шар, ногоон өнгөөр харуулна. 
Ангилал : Танилцуулга | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (298) | Дэлгэрэнгүй

"ХҮНСНИЙ МАНЛАЙ ҮЙЛДВЭР" ТАЛХ ЧИХЭР ХК

2011-10-25 21:55:39

"ХҮНСНИЙ МАНЛАЙ ҮЙЛДВЭР" ТАЛХ ЧИХЭР ХК

ТАЛХ ЧИХЭР ХК  Монголын зах зээлд GPS төхөөрөмж борлуулагч 7н компанийг сонгож туршилтын хугацаанд төхөөрөмж суурилуулан  өрсөлдүүлсэний эцэст бид тэдний шаардлагад нийцсэн төхөөрөмж, програм хангамжийн нэмэлт боломжуудыг бүрдүүлсэнээр сонгон шалгаруулалтанд тэнцлээ.
.

Ангилал : Харилцагчид | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (1989) | Дэлгэрэнгүй

Горгаз ХХК

2011-10-10 00:02:58

  

 

Тус компаний  борлуулалтын машинуудад gps төхөөрөмж суулгах, Call Center буюу хэрэглэгчээр ирсэн дуудлагыг бүртгэж богино хугацаанд хүргэхэд чиглэсэн програмчилалын ажлыг хийж гүйцэтгэхээр хамран ажиллах гэрээ байгууллаа.

 

Ангилал : Харилцагчид | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (290) | Дэлгэрэнгүй

ТЭСО Корпораци

2011-09-28 16:26:43

Манай компани ТЭСО Корпорацийн нийт борлуулалтын машинуудад GPS төхөөрөмжийг амжилттай суулгаж, тус компаний борлуулалтын албаны шаардлагын дагуу хяналтын програм хангамжид нэмэлт боломжуудыг хийж хүлээлгэж өгөв.

Ангилал : Харилцагчид | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (520) | Дэлгэрэнгүй

Програмын боломжууд нэмэгдсээр байна.

2011-09-26 22:14:52

Манай програм автомашины дан байршилыг харуулахаас гадна бүхий л төрлийн нэмэлт боложуудыг агуудсанаараа бусад компаний програмуудаас давуу талтай.

  •  - Төлөвийн түүх харах
  •  - Зураг харах
  •  - Түлшний зарцуулалт
  •  - Засвар үйлчилгээний бүртгэл
  •  - Хамрах хүрээг оруулах
  •  - Явах чичлэг зурах
  •  - Явсан замын түүх
  •  - Байршил хадгалах

 Борлуулалтын машинуудад зориулсан нэмэлтүүд :

  • Харилцагч байгууллагуудын бүртгэл /дэлгэрэнгүй судалгаа/
  • Машин борлуулалт хийдэг бүсийг тодорхойлох
  • Тухайн бүсд байрладаг харилцагчидийг автоматаар тодорхойлох
  • Тухайн хэсэгт байрладаг харилцагчидаас нэр төрлөөр шүүлт хийх.
  • Харилцагчидад хэдэн удаа очиж үйлчилсэн тухай тайланг сар сараар дэлгэрэнгүй / MS excel / харах.
Ангилал : Танилцуулга | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (264) | Дэлгэрэнгүй

Видео танилцуулга.

2011-09-05 00:14:34

Ангилал : Танилцуулга | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (135) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Түлш хэмжих төхөөрөмжийн график

2011-08-29 22:54:27

Төхөөрөмжийн ажиллагаатай танилцахыг хүсвэл манай ажил дээр ирж үзэх боломжтой, мөн видео танилцуулга үзнэ үү.

Ангилал : GPS Төхөөрөмж | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (405) | Дэлгэрэнгүй

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

2011-08-26 10:38:24

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД СУУРИЛУУЛАХ
GPS ХЯНАЛТЫН ТӨХӨӨРӨМЖИД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Тээвэрлэгч аж ахуй нэгжид тавих шаардлага:

  1. Гаалийн замын дагуу зогсолт хийх цэгийг нарийн тодорхойхлох
  2. Зогсолтын хугацаанд стандарт тогтоох
  3. 2 цэгийн хооронд явах цагийн стандартыг тодорхойлох
  4. Авто тээврийн хэрэгсэлболон жолоочийн мэдээллийг дэлгэрэнгүй гаргах
  5. Тээвэрлэгч аж ахуй нэгжийн барааны онцлогийг нарийн тодорхойлон гаргах

GPS төхөөрөмжөөс хүлээн авах мэдээллүүд:

  1. Эхлэх, зогсох, дуусах цэгийг нарийн мэдээллэж байх
  2. Байршилын мэдээлэл
  3. Лац хөдөлсөн эсэх
  4. Явсан зам
  5. Зогссон хугацаа
  6. Хоёр цэгийн хооронд зарцуулсан хугацаа
  7. Агшин бүрд мэдээллийг илгээх

Хяналт хийх програм хангамжид тавигдах шаардлага:

  1. Агшин бүрд мэдээллийг тодорхойлох
  2. Өгөгдлийн нууцлал, хамгаалалт
  3. Хэрэглэгч хэрэглэхэд хялбар интерфэйстэй байх
  4. Тээвэрлэгч  ААН-ийн мэдээлэлийн санд орох, гарах, хайлт хийх, мэдээлэл гаргах зэрэг үйлдлүүд нь нэг ижил байх / орох эрх нь өөр боловч доторхи үйлдлүүд нь ижил байхад хяналт тавьж байгаа ГУБ-д амар болов уу/
  5. Өөрийн төрөлх хэл дээр ажиллах
  6. Аливаа команд биелүүлэхэд гүйцэтгэх алхмын тоо хамгийн бага байх
  7. Мэдээлэл дамжуулах хугацааны интервал нарийн тогтоох боломжтой байх
  8. Тээвэрлэлт хийж буй машины мэдээллийг дэлгэрэнгүй харах боломжтой байх
  9. Эрсдэлийн сан үүсгэж тухайн санд хяналт хийх, хайлт хийх боломжтой байх
  10. Гаалийн замыг тогтоосон маршрутын дагуу нэмж оруулах боломжтой байх
  11. Ашиглаж буй газрын зураг дээр тэмдэглэгээ хийх боломжтой байх
  12. Замын цэг тэмдэглэх болон цэгийн тухай нэмэлт мэдээллийг тэмдэглэх
  13. Зам тооцох боломжийг бүрдүүлсэн байх
  14. Хадгалсан замын мэдээллийг сэргээж харуулах
  15. Хяналт хийж буй газрын зураг дээр хяналт хийх машины тоог тогтоож өгөх боломжтой байх
  16. Бүх төрлийн бүртгэл оруулах боломжийг бүрдүүлсэн байх
  17. Мэдээллийн санд тайлбар хийж, төлөв өөрчлөх боломжийг бүрдүүлэх
  18. Алдааны мэдээллийг ангилах, ялгах тэмдэглэгээг хийх боломжтой байх
  19. Тайлан гаргах стандартыг тогтоож, шаардлагатай үед тайлангийн загварыг сонголт хийж гаргах боломжийг бүрдүүлэх
  20. Гар утас буюу мобайл технологи ашиглан шаардлагатай мэдээллүүдийг хянах. Ингэснээр гаалийн байцаагч нь тухайн авто тээврийг шалгаж байх явцдаа өөрийн гар утсаар бүртгэл тэмдэглэгээг хийх боломжийг бүрдүүлэх
  21. Тухайн ААН-ийн тээвэрлэлт хийж буй маршрут л гардаг байх, өөрөөр хэлбэл GPS программын хяналтын газрын зураг нь ААН-д зөвхөн өөрсдийн тээвэр хийдэг маршрутын газрын зураг гардаг байх

 

Нэгдсэн мэдээллийн сан, стандарт өгөгдөл

GPS нийлүүлэгч компани бүхэн төхөөрөмжөөс мэдээллийг авахдаа өөр өөрсдийн протоколын ашиглаж байгаа билээ. Харин ГЕГазарт бүх мэдээлэл нь нэг ижил стандарт байх шаардлагатай бөгөөд тогтсон стандартын дагуу GPS нийлүүлэгч компани нь ГЕГ-ын мэдээллийн баазруу өөрсдийн өгөгдлийг стандартад шилжүүлэн байнгын илгээж байх юм. Ингэхдээ хэрвээ GPS нийлүүлэгч болон ГЕГ-ын дундын холболт нь encrypted буюу нууцлагдсан VPN сүлжээ (IPSec) бол өгөгдлийг дахин шифирлэх шаардлагагүй гэж бодож байна. Стандарт өгөгдлийн хувьд доорхи мэдээллүүдийг агуулсан байх болов уу гэж бодож байна.

  1. ID – Энэ нь тухайн өгөгдлийн дугаар буюу давтагдахгүй тоо. Үүгээр GPS нийлүүлэгч компани-г ялгах боломжтой.
  2. Client ID – Тээвэрлэгч компани болон тэдгээрийн авто тээврийн дугаар.
  3. Latitude, Longitude – Тухайн үеийн байршил, координат
  4. Date – Он сар, цаг хугацаа
  5. Speed – Хурд
  6. Heading – чиглэл
  7. TOT – Type of Transport буюу ачааны төрлийг кодлох ба тээврийн компаний гүйцэтгэж буй ачааны код
  8. SOS – Тухайн тээврийн хэрэгсэл техникийн шалтгаанаар саатсан бөгөөд жолооч ослын дохио өгсөн үед
  9. Vehicle status – Ассан, унтарсан, явж байгаа, хөдөлгөөнгүй байгаа гэх мэт
  10. AlarmStatus1 – Зогсох цэгт хугацаа хэтрүүлэн зоггсон тохиолдолд
  11. AlarmStatus2 – Заагдсан хурдыг хэтрүүлсэн
  12. AlarmStatus3 –Geofence1. Заасанбүсэдорсонэсвэлгарсанмэдээлэл
  13. AlarmStatus4 – Geofence2.Заасанбүсэдорсонэсвэлгарсанмэдээлэл
  14. AlarmStatus5 – Geofence3.Заасанбүсэдорсонэсвэлгарсанмэдээлэл
  15. Field1 – Эдгээр нь ирээдүйд мэдээллийн төрөл нэмэгдэх үед ашиглах нэмэлт талбар
  16. Field2
  17. Field3
  18. Field4
  19. Field5
  20. Field6

BTGT LLC : Гаалийн Итгэмжлэгдсэн Тээвэр хийдэг ААН ууд дээрх шаардлагыг хангасан GPS төхөөрөмж хяналтын програм хангамжийн үйлчилгээ үзүүлдэг газруудаас сонгох хэрэгтэй. Хэвэр өмнө   өөр кампаниар GPS суулгуулсан боловч тэр нь энэ шаардлагыг хангахгүй бол манай компани тухайн GPS төхөөхөмжийг судалж үзээд манай програм хангамжтай зохицож ажиллах боломжтой эсэхийг тодорхойлож хамтран ажиллах боломжтой.

Ихэнх GPS төхөөрөмжүүд үүрэн холбооны сүлжээг ашиглан GPRS дата дамжуулдаг тул энэ тийм ч хүндрэлтэй асуудал биш.

Ангилал : Гааль | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (545) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

"Цагаан хад"

2011-08-25 15:20:05

Ангилал : Зургийн цомог | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (397) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Гашуун сухайтын боомт

2011-08-25 14:59:19

 2011-04-02ны өдрийн өглөө боомтоор нүүрс тээвэрлэж урд хөршрүү гархаар дараалалд зогсож буй машинууд.

Энэ боом дээр өдөр бүр иймэрхүү дараалал үүсдэг.

Гашуунсухайтын боомт

Гашуунсухайтын боомт

Гашуунсухайтын боомт

Гашуунсухайтын боомт

Гашуунсухайтын боомт

 

Ангилал : Зургийн цомог | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (641) | Дэлгэрэнгүй