Ухаалаг утастай иргэд автобус хүлээж зогсох шаардлагагүй болжээ

2014-01-23 11:45:16

Ухаалаг утастай иргэд автобус хүлээж зогсох шаардлагагүй болжээ. Учир нь суух автобусаа хаана явааг хялбархан мэдэх боломжтой болсон байна. Энэ талаар Нийтийн тээврийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Цолмонбаяраас тодрууллаа.

-Нийтийн тээврээр зорчигчид суух автобусаа хаана явааг хялбархан мэдэх боломжтой болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд аль болох чирэгдэлгүй болгох үүднээс бид олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Түүний нэг нь интернэт ашиглан суух автобусаа хаана явааг мэдэж болох аппликэйшн бий болгосон явдал юм. Тодруулбал, “UB BUS” хэмээх аппликэйшн бий болсон. Уг аппликэйшныг иргэд аль хэдийнэ хэрэглэдэг болсон бөгөөд 20 гаруй мянган хүн татчихсан байгаа.

-Энэхүү аппликэйшныг заавал интернэт ашиглаж хэрэглэх үү?

-“UB BUS” аппликэйшныг татаад утсандаа суулгачихсан бол заавал интернэт ашиглах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, “UB BUS” аппликэйшныг ашиглахын тулд утасныхаа GPS-ийг асаагаад л ашиглах боломжтой болох юм.

Тодруулбал, GPS-тэй автобусанд ороод чиглэлээ сонгосон тохиолдолд тухайн автобус яг хаана явж байгаа нь шууд гараад ирнэ.

Тиймээс ялангуяа өвлийн улиралд цонх нь цантсан байсан ч хаана явж байгаагаа мэдэх боломжтой гэсэн үг. Манайх он хуучирсан автобус ихтэй учир буудал зарлагч байхгүйгээс зорчигчид буудал хэтэрч буух тохиолдол олон байдаг. Ийм байдалтай маш олон жил явж байна.

Тиймээс бид энэ жил өөрсдийнхөө хүчээр IT компаниудтай ярилцаад эхний ээлжинд уг аппликэйшныг хийлгэж байгаа. Хамгийн талархууштай нь “UB BUS” аппликэйшныг “БиТиЖиТи” компаниас үнэ төлбөргүй хийж өгсөн явдал юм.

-Тухайн зорчигчийн буух ёстой буудлыг зогсох гэж байгааг мэдэгдэхгүй юм уу?

-Уг аппликэйшн дээр "Автобус хөтөч" гэсэн цэс байгаа. Та автобусанд суугаад “Автобус хөтөч”-ийг ажиллуулахад тухайн автобусны ямар буудлуудад зогссон, мөн дараагийн буудлыг харуулахаас гадна зорчигчийн утсыг чанга яригчаар дараагийн очих буудлыг зарлах юм.

-GPS-ийг одоогоор хэчнээн автобусанд суулгаад байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар GPS-ийг нийтийн тээврийн үйл­чил­гээ эрхлэгч “Автобус-1” НӨК-ийн бүх автобуснууд, цахил­гаан тээвэр компанийн трол­лейбуснуудад суулгаад байна.

Чиглэлийн хувьд 29 чиглэлд ашиглах боломжтой.Тиймээс эдгээр автобуснуудыг энэхүү программыг ашиглан аль чиглэлийн ямар автобус яг энэ цаг мөчид хаана явж байгааг мэдэж бүрэн боломжтой болсон.

Ер нь нийтийн тээвэр технологийн хувьд маш их хоцрогдсон байдалтай байгаа. Тиймээс ч цаашдаа үлдсэн автобуснуудыг GPS-тэй болгох, цахим картын системд оруулах зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд, төсвийг нь шат шатны удирдлагуудад ч танилцуулж байна. Одоогоор шийдэгдсэн зүйл алга.

-Нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй болгох үүднээс өөр хийхээр төлөвлөөд байгаа ямар ажлууд байна вэ?

-Хөрөнгийг нь шийдээд өгвөл нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй болгох төсөл, төлөвлөгөө бэлэн байгаа. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээ маш их алдагдалтай ажиллаж байна. Учир нь сүүлийн 3-4 жилийн дотор бүх юмны үнэ ханш өссөөр байхад нийтийн тээвэр л нэг ханшаараа иргэдэд үйлчилж байгаа.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд өвлийн дугуйгаа ч солих мөнгөгүй л байна. Тиймээс ч нийтийн тээврийн үнийг 300-600 төгрөг болгох санал манайд байнга ирүүлдэг. Гэхдээ бид иргэдийн эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага учир үнийг нэмэх шийдвэр гаргаж чаддаггүй.

Тиймээс төрөөс энэ төрлийн бизнес эрхлэгчид алдагдлыг нь татаас хэлбэрээр өгч болох эсэх талаар саналыг удирдлагын төвшинд хүргүүлсэн. Одоогийн байдлаар хариу ирээгүй байна.

Ангилал : Нийтийн тээврийн хяналт | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (551) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

УХААЛАГ НИЙТИЙН ТЭЭВЭР

2013-12-11 22:46:25

Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх "Ухаалаг нийтийн тээвэр" төслийг хамтран хэрэгжүүлэж хөрөнгө оруулалч хайж байна.

 

Манай баг дээрх 6 асуудлыг бүрэн шийдвэрлэж бүхий л тооцоо судалгаа туршилтыг амжиллтай хийлээ. цаашид энэхүү төслийг хотын хэмжээнд хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх гадаад болон дотоодын түнш байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна.

Ангилал : Нийтийн тээврийн хяналт | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (444) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Автобус хүлээж зогсох шаардлагагүй боллоо

2013-12-07 09:49:38

Их хотын иргэн та автобусны буудалд унаа хүлээж зогсох шаардлагагүй болжээ. Таны суух автобус хаана явааг интернэт ашиглан хялбархан мэдэж болно. “БиТиЖиТи” компаниас санаачлан бүтээсэн энэ үйлчилгээнд эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Автобус-1”, “Цахилгаан тээвэр” компанийн 200 орчим тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. Зорчигч таны хувьд интернэтээрhttp://bus.gps.mn хаягаар нэвтэрч, аль чиглэлийн ямар автобус яг энэ цаг мөчид хаана явж байгааг мэдэж болох юм. 

“БиТиЖиТи” компанийн зүгээс тун удахгүй iPhone болон Android үйлдлийн системтэй гар утсанд зориулсан app гаргахаар ажиллаж буй гэнэ. Түүнчлэн хамрах хүрээг нэмэгдүүлж, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй бусад компаниудын автобуснуудыг хамруулах зорилготой байгаа ажээ. Тэгснээр бүх чиглэлийн бүх автобусны байрлалыг харах боломжтой болох юм. 

Дашрамд, ирэх 11 сарын 1-нд Сонгинохайрхан дүүрэг, 21-р хорооллын автобусны буудалд мэдээллийн LED самбар байрлуулахаар болжээ.

 

UB BUS application

Ангилал : Нийтийн тээврийн хяналт | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (22402) | Сэтгэгдэл ( 21 ) | Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотын засаг дарга Э.Бат-Үүл манай ажилтай танилцаж амжилт хүслээ.

2013-12-06 11:09:16

Энэ өдөр Улаанбаатар хотын засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нар болон албаны хүмүүс Цахилгаан Тээвэр ОНӨУҮГазарт  ажиллахдаа манай компаний хэрэгжүүлж буй УХААЛАГ НИЙТИЙН ТЭЭВЭР төсөлтэй танилцлаа.

Энэ үер Хотын дарга Үндэсний Үйлдвэрлэлээ Дэмжинэ гэдгээ ирэлхийлэж бидний ажилд амжилт хүслээ.

 

УХААЛАГ НИЙТИЙН ТЭЭВЭР Төслийн бүрэлдэхүүн хэсгүүд :

  • GPS хяналтын төв
  • Нийтийн тээврийн цахим төлбөрийн карт /NFC/
  • Автомат буудал зарлагч
  • Автобусны зогсоол дээрх мэдээллийн самбар
  • Иргэдэд зориулсан мэдээллийн үйлчилгээ /гар утас, интернэт/
  • Тайлан бүртгэлийн систем

Нийтийн тээврийн төлбөрийн карт

Автобусны зогсоол дээрх мэдээллийн самбар

GPS хяналтын програм

Ангилал : Нийтийн тээврийн хяналт | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (322) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Автобусны зогсоол дээрх мэдээллийн самбар

2013-11-26 23:30:54

Монголд анх удаа автобус хэзээ ирэх тухай мэдээлдэг самбар хийж байна.

Бид өнгөрсөн хугацаанд нийтийн зорчигч тээврийн 200 орчим автобусанд GPS систем нэвтрүүлсэн бөгөөд автобус баазын дотоод хяналт сайжирч энэхүү төсөл үр дүнтэй хэрэгжиж байна.

Мөн манай компани иргэдэд чиглэсэн үйлчилгээг өөсрдөө санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Түүний нэг болох автобусны зогсоол дээрх мэдээллийн самбар юм.

Ангилал : Нийтийн тээврийн хяналт | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (240) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ТВ реклам

2013-05-26 11:34:43

Ангилал : Танилцуулга | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (92) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Вэб сайтанд зориулан embed код

2013-04-29 12:35:27


Вэб сайтандаа embed код байрлуулаад  машины байршилаа хэрэглэгчидэд харуулах боломжтой боллоо.

Ангилал : Танилцуулга | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (838) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотын цахим мэдээллийн сан бүрдүүлэх судалгаа явагдаж байна.

2013-03-31 15:40:08

Манай компани Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бүх худалдаа үйлчилгээний газруудыг хамарсан судалгаа явуулж байна. 

Судалгаанд : 

  • Хүнсний дэлгүүр
  • Сүлжээ дэлгүүр
  • Зах
  • ТҮЦ
  • Цайны газар
  • Баар
  • Ресторан
  • Паб
  • Караоке
  • Зочид буудал
  • Сургууль, цэцэрлэг
  • Авто засвар, дугуй засвар
  • Эмийн сан

чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН -ын газаруудаас  Нэр, байршил /уртраг,өргөрөг/ зураг, холбоо барих утас ажиллах цаг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан асуулгаар явагдана.

 

Энэхүү судалгаанд цаас ашиглахгүй Ухаалаг гар утасанд суулгасан програм ашиглана.

Ангилал : Харилцагчид | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (520) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Түлш хэмжигч

2013-03-21 18:16:06

 

Түлшны саванд босоо чиглэлд байршуулан саван дахь түлшний төвшинг хэмжиж ашиглана.

  • Зөвхөн дизель түлш хэмжихэд ашиглана.
  • 9-70 волт цахилгаан хүчдэлд ажиллах чадвартай.
  • Дурын хэмжээгээр тайрч ашиглах боломжтой
  • Хэмжилтийн нарийвчлал 1мм
  • Хэмжилтийн алдаа 0,05 хувь.
  • өндрийн хэмжээ нь 15см ээс бага буюу жижиг багтаамжтай түлшний саванд ашиглахад тохиромжгүй. 
Ангилал : GPS Төхөөрөмж | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (434) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Гар утаснаасаа машинуудаа хянах шинэ програм.

2013-03-05 12:32:29


 

Манай компани ухаалаг гар утсанд зориулан байршил хянах, зам заах, Cloud технологиор ажилладаг програмыг Монголдоо анх удаа хийж гаргаад байна. Тус програмыг Android системтэй гар утсанд суулгаж ашиглах бөгөөд Google Play Store ашиглан програмын шинэчлэлт хөгжүүлэлтийг байнга татаж авах боломжтой.

Програм суулгах гар утсанд тавигдах шаардлага

  • Үйлдлийн систем : Android 2.4-с дээш.
  • Дэлгэцний хэмжээ : 480 x 800 pixels-с дээш.
  • Байршил тогтоох систем : A-GPS
  • Сүлжээ : GPRS, 3G, HSDPA,  WiFi
  • Мэдрэгчтэй дэлгэцтэй.
  • Google Play Store-д холбогдох боломжтой.
  • Баттерей : 1500 mAh буюу түүнээс дээш

Бидний санал болгох тохиромжтой гар утас : HTC desireHD, Samsung Galaxy Note I,II, Google Nexus, Tab-ууд

Iphone болон Ipad дээр ашиглах боломжгүй.

Програмын үзүүлэлт

  • Газрын зураг нь Google map API санг ашигласан. Сансрын зураг болон План зураг 2 хэлбэрээр харагдана
  • Монгол хэл дээр хийгдсэн. Зөвхөн монгол хэлээр ажиллана.
  • Интернэт холболт тасарсан үед өмнө хадгалагдсан газрын зураг нь ажиллана.
  • Интернэтэд холбогдсон үед төв серверт холбогдож мэдээллээ шинэчлэн татах боломжтой.
  • Програмд нэвтрэх кодоор нууцлагдсан тул мэдээлэл алдах эрсдэл гарахгүй.
  • Дэлгэц дээр өөрийн болон бусад төхөөрөмжүүд /GPS tracker ,Mobile device/ байршил, хурд, чиглэл харагдана.
  • Цэг, зам талбай цэг тэмдэглэж хадгалах тоо хязгааргүй.
  • Бүх аймаг, сумын төвүүдийн байршил хадгалагдсан мэдээллийн сантай.
  • Тухайн цэг талбай хүртлэх зайг тооцоолох функцтэй.
  • Програмд бүртгэгдсэн өөр бусад GPS төхөөрөмжийг дагах, хоорондын зайг тооцоолох функцтэй.
  • Өөрийн явсан замыг хадгалах боломжтой.
  • Явсан зам хадгалах тоо хязгааргүй.
  • Төв серверээс тухайн гар утасруу цэгийн мэдээлэл, зам, талбайн зураглалыг дамжуулах зааварчилгаа илгээх боломжтой.

Хяналтын системийн үзүүлэлт

  • Интернэт холбогдсон компьютерээс www.mongolgps.com хаягаар хандаж орно.
  • Програмын бүх хэсэг монгол хэлтэй
  • Төхөөрөмжүүдийн байршлыг хянах
  • Явсан замын түүхийг харах
  • Төхөөрөмжийн бүртгэл хийх
  • Цэг тэмдэглэл хийх
  • Замын зураг зурж хадгалах
  • Талбайн зураг зурж хадгалах.

Ашиглах зориулалтууд :

  • Гадуур явж байхдаа машинуудаа гар утсан дээрээсээ хянах
  • Хөдөө явахдаа зам заагч болгон ашиглах.
  • Хамт яваа машинуудаа хаана явааг харах.
  • Хүүхэд хөгшид болон хянах шаардлагатай хүмүүсийг хянах
  • Гадаадад аялалаар явахдаа ашиглаж болно.
Анхаарах зүйл : Гар утасны интернэт холболт тасарсан үед бусад төхөөрөмжийг хянах боломжгүй болж зөвхөн өөрийн байршлыг хянана.
 

 

Ангилал : Android програм | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (17152) | Дэлгэрэнгүй