Гааль

Бичлэгийн тоо : 1 | Дэлгэцэнд : 1-1

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

2011-08-26 10:38:24

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД СУУРИЛУУЛАХ
GPS ХЯНАЛТЫН ТӨХӨӨРӨМЖИД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Тээвэрлэгч аж ахуй нэгжид тавих шаардлага:

  1. Гаалийн замын дагуу зогсолт хийх цэгийг нарийн тодорхойхлох
  2. Зогсолтын хугацаанд стандарт тогтоох
  3. 2 цэгийн хооронд явах цагийн стандартыг тодорхойлох
  4. Авто тээврийн хэрэгсэлболон жолоочийн мэдээллийг дэлгэрэнгүй гаргах
  5. Тээвэрлэгч аж ахуй нэгжийн барааны онцлогийг нарийн тодорхойлон гаргах

GPS төхөөрөмжөөс хүлээн авах мэдээллүүд:

  1. Эхлэх, зогсох, дуусах цэгийг нарийн мэдээллэж байх
  2. Байршилын мэдээлэл
  3. Лац хөдөлсөн эсэх
  4. Явсан зам
  5. Зогссон хугацаа
  6. Хоёр цэгийн хооронд зарцуулсан хугацаа
  7. Агшин бүрд мэдээллийг илгээх

Хяналт хийх програм хангамжид тавигдах шаардлага:

  1. Агшин бүрд мэдээллийг тодорхойлох
  2. Өгөгдлийн нууцлал, хамгаалалт
  3. Хэрэглэгч хэрэглэхэд хялбар интерфэйстэй байх
  4. Тээвэрлэгч  ААН-ийн мэдээлэлийн санд орох, гарах, хайлт хийх, мэдээлэл гаргах зэрэг үйлдлүүд нь нэг ижил байх / орох эрх нь өөр боловч доторхи үйлдлүүд нь ижил байхад хяналт тавьж байгаа ГУБ-д амар болов уу/
  5. Өөрийн төрөлх хэл дээр ажиллах
  6. Аливаа команд биелүүлэхэд гүйцэтгэх алхмын тоо хамгийн бага байх
  7. Мэдээлэл дамжуулах хугацааны интервал нарийн тогтоох боломжтой байх
  8. Тээвэрлэлт хийж буй машины мэдээллийг дэлгэрэнгүй харах боломжтой байх
  9. Эрсдэлийн сан үүсгэж тухайн санд хяналт хийх, хайлт хийх боломжтой байх
  10. Гаалийн замыг тогтоосон маршрутын дагуу нэмж оруулах боломжтой байх
  11. Ашиглаж буй газрын зураг дээр тэмдэглэгээ хийх боломжтой байх
  12. Замын цэг тэмдэглэх болон цэгийн тухай нэмэлт мэдээллийг тэмдэглэх
  13. Зам тооцох боломжийг бүрдүүлсэн байх
  14. Хадгалсан замын мэдээллийг сэргээж харуулах
  15. Хяналт хийж буй газрын зураг дээр хяналт хийх машины тоог тогтоож өгөх боломжтой байх
  16. Бүх төрлийн бүртгэл оруулах боломжийг бүрдүүлсэн байх
  17. Мэдээллийн санд тайлбар хийж, төлөв өөрчлөх боломжийг бүрдүүлэх
  18. Алдааны мэдээллийг ангилах, ялгах тэмдэглэгээг хийх боломжтой байх
  19. Тайлан гаргах стандартыг тогтоож, шаардлагатай үед тайлангийн загварыг сонголт хийж гаргах боломжийг бүрдүүлэх
  20. Гар утас буюу мобайл технологи ашиглан шаардлагатай мэдээллүүдийг хянах. Ингэснээр гаалийн байцаагч нь тухайн авто тээврийг шалгаж байх явцдаа өөрийн гар утсаар бүртгэл тэмдэглэгээг хийх боломжийг бүрдүүлэх
  21. Тухайн ААН-ийн тээвэрлэлт хийж буй маршрут л гардаг байх, өөрөөр хэлбэл GPS программын хяналтын газрын зураг нь ААН-д зөвхөн өөрсдийн тээвэр хийдэг маршрутын газрын зураг гардаг байх

 

Нэгдсэн мэдээллийн сан, стандарт өгөгдөл

GPS нийлүүлэгч компани бүхэн төхөөрөмжөөс мэдээллийг авахдаа өөр өөрсдийн протоколын ашиглаж байгаа билээ. Харин ГЕГазарт бүх мэдээлэл нь нэг ижил стандарт байх шаардлагатай бөгөөд тогтсон стандартын дагуу GPS нийлүүлэгч компани нь ГЕГ-ын мэдээллийн баазруу өөрсдийн өгөгдлийг стандартад шилжүүлэн байнгын илгээж байх юм. Ингэхдээ хэрвээ GPS нийлүүлэгч болон ГЕГ-ын дундын холболт нь encrypted буюу нууцлагдсан VPN сүлжээ (IPSec) бол өгөгдлийг дахин шифирлэх шаардлагагүй гэж бодож байна. Стандарт өгөгдлийн хувьд доорхи мэдээллүүдийг агуулсан байх болов уу гэж бодож байна.

  1. ID – Энэ нь тухайн өгөгдлийн дугаар буюу давтагдахгүй тоо. Үүгээр GPS нийлүүлэгч компани-г ялгах боломжтой.
  2. Client ID – Тээвэрлэгч компани болон тэдгээрийн авто тээврийн дугаар.
  3. Latitude, Longitude – Тухайн үеийн байршил, координат
  4. Date – Он сар, цаг хугацаа
  5. Speed – Хурд
  6. Heading – чиглэл
  7. TOT – Type of Transport буюу ачааны төрлийг кодлох ба тээврийн компаний гүйцэтгэж буй ачааны код
  8. SOS – Тухайн тээврийн хэрэгсэл техникийн шалтгаанаар саатсан бөгөөд жолооч ослын дохио өгсөн үед
  9. Vehicle status – Ассан, унтарсан, явж байгаа, хөдөлгөөнгүй байгаа гэх мэт
  10. AlarmStatus1 – Зогсох цэгт хугацаа хэтрүүлэн зоггсон тохиолдолд
  11. AlarmStatus2 – Заагдсан хурдыг хэтрүүлсэн
  12. AlarmStatus3 –Geofence1. Заасанбүсэдорсонэсвэлгарсанмэдээлэл
  13. AlarmStatus4 – Geofence2.Заасанбүсэдорсонэсвэлгарсанмэдээлэл
  14. AlarmStatus5 – Geofence3.Заасанбүсэдорсонэсвэлгарсанмэдээлэл
  15. Field1 – Эдгээр нь ирээдүйд мэдээллийн төрөл нэмэгдэх үед ашиглах нэмэлт талбар
  16. Field2
  17. Field3
  18. Field4
  19. Field5
  20. Field6

BTGT LLC : Гаалийн Итгэмжлэгдсэн Тээвэр хийдэг ААН ууд дээрх шаардлагыг хангасан GPS төхөөрөмж хяналтын програм хангамжийн үйлчилгээ үзүүлдэг газруудаас сонгох хэрэгтэй. Хэвэр өмнө   өөр кампаниар GPS суулгуулсан боловч тэр нь энэ шаардлагыг хангахгүй бол манай компани тухайн GPS төхөөхөмжийг судалж үзээд манай програм хангамжтай зохицож ажиллах боломжтой эсэхийг тодорхойлож хамтран ажиллах боломжтой.

Ихэнх GPS төхөөрөмжүүд үүрэн холбооны сүлжээг ашиглан GPRS дата дамжуулдаг тул энэ тийм ч хүндрэлтэй асуудал биш.

Нийтэлсэн : Ganaa | Уншсан (545) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй