Android програм

Бичлэгийн тоо : 3 | Дэлгэцэнд : 1-3

Гар утаснаасаа машинуудаа хянах шинэ програм.

2013-03-05 12:32:29


 

Манай компани ухаалаг гар утсанд зориулан байршил хянах, зам заах, Cloud технологиор ажилладаг програмыг Монголдоо анх удаа хийж гаргаад байна. Тус програмыг Android системтэй гар утсанд суулгаж ашиглах бөгөөд Google Play Store ашиглан програмын шинэчлэлт хөгжүүлэлтийг байнга татаж авах боломжтой.

Програм суулгах гар утсанд тавигдах шаардлага

  • Үйлдлийн систем : Android 2.4-с дээш.
  • Дэлгэцний хэмжээ : 480 x 800 pixels-с дээш.
  • Байршил тогтоох систем : A-GPS
  • Сүлжээ : GPRS, 3G, HSDPA,  WiFi
  • Мэдрэгчтэй дэлгэцтэй.
  • Google Play Store-д холбогдох боломжтой.
  • Баттерей : 1500 mAh буюу түүнээс дээш

Бидний санал болгох тохиромжтой гар утас : HTC desireHD, Samsung Galaxy Note I,II, Google Nexus, Tab-ууд

Iphone болон Ipad дээр ашиглах боломжгүй.

Програмын үзүүлэлт

  • Газрын зураг нь Google map API санг ашигласан. Сансрын зураг болон План зураг 2 хэлбэрээр харагдана
  • Монгол хэл дээр хийгдсэн. Зөвхөн монгол хэлээр ажиллана.
  • Интернэт холболт тасарсан үед өмнө хадгалагдсан газрын зураг нь ажиллана.
  • Интернэтэд холбогдсон үед төв серверт холбогдож мэдээллээ шинэчлэн татах боломжтой.
  • Програмд нэвтрэх кодоор нууцлагдсан тул мэдээлэл алдах эрсдэл гарахгүй.
  • Дэлгэц дээр өөрийн болон бусад төхөөрөмжүүд /GPS tracker ,Mobile device/ байршил, хурд, чиглэл харагдана.
  • Цэг, зам талбай цэг тэмдэглэж хадгалах тоо хязгааргүй.
  • Бүх аймаг, сумын төвүүдийн байршил хадгалагдсан мэдээллийн сантай.
  • Тухайн цэг талбай хүртлэх зайг тооцоолох функцтэй.
  • Програмд бүртгэгдсэн өөр бусад GPS төхөөрөмжийг дагах, хоорондын зайг тооцоолох функцтэй.
  • Өөрийн явсан замыг хадгалах боломжтой.
  • Явсан зам хадгалах тоо хязгааргүй.
  • Төв серверээс тухайн гар утасруу цэгийн мэдээлэл, зам, талбайн зураглалыг дамжуулах зааварчилгаа илгээх боломжтой.

Хяналтын системийн үзүүлэлт

  • Интернэт холбогдсон компьютерээс www.mongolgps.com хаягаар хандаж орно.
  • Програмын бүх хэсэг монгол хэлтэй
  • Төхөөрөмжүүдийн байршлыг хянах
  • Явсан замын түүхийг харах
  • Төхөөрөмжийн бүртгэл хийх
  • Цэг тэмдэглэл хийх
  • Замын зураг зурж хадгалах
  • Талбайн зураг зурж хадгалах.

Ашиглах зориулалтууд :

  • Гадуур явж байхдаа машинуудаа гар утсан дээрээсээ хянах
  • Хөдөө явахдаа зам заагч болгон ашиглах.
  • Хамт яваа машинуудаа хаана явааг харах.
  • Хүүхэд хөгшид болон хянах шаардлагатай хүмүүсийг хянах
  • Гадаадад аялалаар явахдаа ашиглаж болно.
Анхаарах зүйл : Гар утасны интернэт холболт тасарсан үед бусад төхөөрөмжийг хянах боломжгүй болж зөвхөн өөрийн байршлыг хянана.
 

 

Нийтэлсэн : Ganaa | Уншсан (17152) | Дэлгэрэнгүй

Гар утасны байршилаар хянах систем амжилттай хэрэгжиж байна.

2013-01-26 22:40:13

Android үйлдэлийн системтэй гар утас дээр манай програмыг суулгаснаар ажилтануудынхаа хаана явж байгааг  хялбархан мэдэх боломжтой боллоо.  Энэхүү програм нь тухайн утасны байршил /Уртраг,өргөрөг/ мөн батерей цэнэгийг мэдээлнэ. Тухайн өдөр хэдэн КМ зам явсан ямар ямар байршилд хэдэн минуд зогссон гээд бүхий л түүхийг харах боломжтой.

 

 

Гар утаснаас тухайн байршилийн зургийг авч илгээх боломжтой. Энэ функц нь ихэвчилэн харилцагчийн судалгаанд ашиглагддаг.  Тухайн байршилаас авсан зураг шууд хяналтын төвд ирнэ. Урд өмнө энэ төрлийн судалгааг хийхэд маш хүнд байдаг байлаа. Одоо манай програмыг ашигласанаар тун хялбархан болсон.

 

Үйлчилгээний үнэ :

 

Програмын нэр Нэг утас бүртгүүлэх төлбөр Нэг утасны сарын үйлчилгээний төлбөр
BTGT tracker 200,000 төгрөг 20,000 төгрөг
BTGT manager 450,000 төгрөг 20,000 төгрөг

 

Програмыг татаж суулгасаны дараа нэвтрэх код нь : 0000 байна энэ кодыг төвөөс шууд солих боломжтой.


Програм татах

Нийтэлсэн : Ganaa | Уншсан (10719) | Сэтгэгдэл ( 18 ) | Дэлгэрэнгүй

Худалдааны төлөөлөгч нарт зориулсан Android - утас дээрх програм.

2012-06-26 02:43:02

 

 

 

Энэ бол борлуулалтын үйл ажиллагаанд зориулсан програм. Андройд 2,2 оос дээш хувилбарын үйлдэлийн системтэй ямар ч гар утас дээр суулгаж ашиглах боломжтой.

* Цэгийн борлуулалт хийх

* Цэгээс захиалга авах

* Цэгт захиалгийн дагуу хүргэлт хийх

* Цэгийн хаяг утас дэлгэрэнгүй мэдээлэлийг харах

* Цэг дээрх бараа бүтээгдэхүүний өрөлтийн зураг авах.

* Харилцагчийн байршил судалгаа хийх.

* Гар утасны байршилийг автоматаар хянах.

зэрэг үйлдэлүүдийг гүйцэтгэнэ.

**** Утаснаас илгээгдэж буй мэдээлэл Төв сервэрт хадгалагдана. Сервер рүү интернэтээр хандаж ажилтнуудын үйл ажиллагааг шууд хянах ба холбогдох тайлан нэгтгэл гаргах боломжтой.

**** Та өөрийн байгууллагын үйл ажиллагаанд тохируулан өөрчилж хийлгэх боломжтой.

Энэхүү програмыг үнэгүй татаж суугах боломжтой боловч бүртгүүлсэний дараагаар ашиглах боломжтой.

Google Market ээс үнэгүй татаарай.

 

 

Нийтэлсэн : Ganaa | Уншсан (828) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй