Нийтийн тээврийн хяналт

Бичлэгийн тоо : 8 | Дэлгэцэнд : 1-8

Ухаалаг утастай иргэд автобус хүлээж зогсох шаардлагагүй болжээ

2014-01-23 11:45:16

Ухаалаг утастай иргэд автобус хүлээж зогсох шаардлагагүй болжээ. Учир нь суух автобусаа хаана явааг хялбархан мэдэх боломжтой болсон байна. Энэ талаар Нийтийн тээврийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Цолмонбаяраас тодрууллаа.

-Нийтийн тээврээр зорчигчид суух автобусаа хаана явааг хялбархан мэдэх боломжтой болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд аль болох чирэгдэлгүй болгох үүднээс бид олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Түүний нэг нь интернэт ашиглан суух автобусаа хаана явааг мэдэж болох аппликэйшн бий болгосон явдал юм. Тодруулбал, “UB BUS” хэмээх аппликэйшн бий болсон. Уг аппликэйшныг иргэд аль хэдийнэ хэрэглэдэг болсон бөгөөд 20 гаруй мянган хүн татчихсан байгаа.

-Энэхүү аппликэйшныг заавал интернэт ашиглаж хэрэглэх үү?

-“UB BUS” аппликэйшныг татаад утсандаа суулгачихсан бол заавал интернэт ашиглах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, “UB BUS” аппликэйшныг ашиглахын тулд утасныхаа GPS-ийг асаагаад л ашиглах боломжтой болох юм.

Тодруулбал, GPS-тэй автобусанд ороод чиглэлээ сонгосон тохиолдолд тухайн автобус яг хаана явж байгаа нь шууд гараад ирнэ.

Тиймээс ялангуяа өвлийн улиралд цонх нь цантсан байсан ч хаана явж байгаагаа мэдэх боломжтой гэсэн үг. Манайх он хуучирсан автобус ихтэй учир буудал зарлагч байхгүйгээс зорчигчид буудал хэтэрч буух тохиолдол олон байдаг. Ийм байдалтай маш олон жил явж байна.

Тиймээс бид энэ жил өөрсдийнхөө хүчээр IT компаниудтай ярилцаад эхний ээлжинд уг аппликэйшныг хийлгэж байгаа. Хамгийн талархууштай нь “UB BUS” аппликэйшныг “БиТиЖиТи” компаниас үнэ төлбөргүй хийж өгсөн явдал юм.

-Тухайн зорчигчийн буух ёстой буудлыг зогсох гэж байгааг мэдэгдэхгүй юм уу?

-Уг аппликэйшн дээр "Автобус хөтөч" гэсэн цэс байгаа. Та автобусанд суугаад “Автобус хөтөч”-ийг ажиллуулахад тухайн автобусны ямар буудлуудад зогссон, мөн дараагийн буудлыг харуулахаас гадна зорчигчийн утсыг чанга яригчаар дараагийн очих буудлыг зарлах юм.

-GPS-ийг одоогоор хэчнээн автобусанд суулгаад байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар GPS-ийг нийтийн тээврийн үйл­чил­гээ эрхлэгч “Автобус-1” НӨК-ийн бүх автобуснууд, цахил­гаан тээвэр компанийн трол­лейбуснуудад суулгаад байна.

Чиглэлийн хувьд 29 чиглэлд ашиглах боломжтой.Тиймээс эдгээр автобуснуудыг энэхүү программыг ашиглан аль чиглэлийн ямар автобус яг энэ цаг мөчид хаана явж байгааг мэдэж бүрэн боломжтой болсон.

Ер нь нийтийн тээвэр технологийн хувьд маш их хоцрогдсон байдалтай байгаа. Тиймээс ч цаашдаа үлдсэн автобуснуудыг GPS-тэй болгох, цахим картын системд оруулах зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд, төсвийг нь шат шатны удирдлагуудад ч танилцуулж байна. Одоогоор шийдэгдсэн зүйл алга.

-Нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй болгох үүднээс өөр хийхээр төлөвлөөд байгаа ямар ажлууд байна вэ?

-Хөрөнгийг нь шийдээд өгвөл нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй болгох төсөл, төлөвлөгөө бэлэн байгаа. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээ маш их алдагдалтай ажиллаж байна. Учир нь сүүлийн 3-4 жилийн дотор бүх юмны үнэ ханш өссөөр байхад нийтийн тээвэр л нэг ханшаараа иргэдэд үйлчилж байгаа.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд өвлийн дугуйгаа ч солих мөнгөгүй л байна. Тиймээс ч нийтийн тээврийн үнийг 300-600 төгрөг болгох санал манайд байнга ирүүлдэг. Гэхдээ бид иргэдийн эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага учир үнийг нэмэх шийдвэр гаргаж чаддаггүй.

Тиймээс төрөөс энэ төрлийн бизнес эрхлэгчид алдагдлыг нь татаас хэлбэрээр өгч болох эсэх талаар саналыг удирдлагын төвшинд хүргүүлсэн. Одоогийн байдлаар хариу ирээгүй байна.

Нийтэлсэн : Ganaa | Уншсан (551) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

УХААЛАГ НИЙТИЙН ТЭЭВЭР

2013-12-11 22:46:25

Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх "Ухаалаг нийтийн тээвэр" төслийг хамтран хэрэгжүүлэж хөрөнгө оруулалч хайж байна.

 

Манай баг дээрх 6 асуудлыг бүрэн шийдвэрлэж бүхий л тооцоо судалгаа туршилтыг амжиллтай хийлээ. цаашид энэхүү төслийг хотын хэмжээнд хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх гадаад болон дотоодын түнш байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна.

Нийтэлсэн : Ganaa | Уншсан (444) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Автобус хүлээж зогсох шаардлагагүй боллоо

2013-12-07 09:49:38

Их хотын иргэн та автобусны буудалд унаа хүлээж зогсох шаардлагагүй болжээ. Таны суух автобус хаана явааг интернэт ашиглан хялбархан мэдэж болно. “БиТиЖиТи” компаниас санаачлан бүтээсэн энэ үйлчилгээнд эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Автобус-1”, “Цахилгаан тээвэр” компанийн 200 орчим тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. Зорчигч таны хувьд интернэтээрhttp://bus.gps.mn хаягаар нэвтэрч, аль чиглэлийн ямар автобус яг энэ цаг мөчид хаана явж байгааг мэдэж болох юм. 

“БиТиЖиТи” компанийн зүгээс тун удахгүй iPhone болон Android үйлдлийн системтэй гар утсанд зориулсан app гаргахаар ажиллаж буй гэнэ. Түүнчлэн хамрах хүрээг нэмэгдүүлж, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй бусад компаниудын автобуснуудыг хамруулах зорилготой байгаа ажээ. Тэгснээр бүх чиглэлийн бүх автобусны байрлалыг харах боломжтой болох юм. 

Дашрамд, ирэх 11 сарын 1-нд Сонгинохайрхан дүүрэг, 21-р хорооллын автобусны буудалд мэдээллийн LED самбар байрлуулахаар болжээ.

 

UB BUS application

Нийтэлсэн : Ganaa | Уншсан (22402) | Сэтгэгдэл ( 21 ) | Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотын засаг дарга Э.Бат-Үүл манай ажилтай танилцаж амжилт хүслээ.

2013-12-06 11:09:16

Энэ өдөр Улаанбаатар хотын засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нар болон албаны хүмүүс Цахилгаан Тээвэр ОНӨУҮГазарт  ажиллахдаа манай компаний хэрэгжүүлж буй УХААЛАГ НИЙТИЙН ТЭЭВЭР төсөлтэй танилцлаа.

Энэ үер Хотын дарга Үндэсний Үйлдвэрлэлээ Дэмжинэ гэдгээ ирэлхийлэж бидний ажилд амжилт хүслээ.

 

УХААЛАГ НИЙТИЙН ТЭЭВЭР Төслийн бүрэлдэхүүн хэсгүүд :

  • GPS хяналтын төв
  • Нийтийн тээврийн цахим төлбөрийн карт /NFC/
  • Автомат буудал зарлагч
  • Автобусны зогсоол дээрх мэдээллийн самбар
  • Иргэдэд зориулсан мэдээллийн үйлчилгээ /гар утас, интернэт/
  • Тайлан бүртгэлийн систем

Нийтийн тээврийн төлбөрийн карт

Автобусны зогсоол дээрх мэдээллийн самбар

GPS хяналтын програм

Нийтэлсэн : Ganaa | Уншсан (322) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Автобусны зогсоол дээрх мэдээллийн самбар

2013-11-26 23:30:54

Монголд анх удаа автобус хэзээ ирэх тухай мэдээлдэг самбар хийж байна.

Бид өнгөрсөн хугацаанд нийтийн зорчигч тээврийн 200 орчим автобусанд GPS систем нэвтрүүлсэн бөгөөд автобус баазын дотоод хяналт сайжирч энэхүү төсөл үр дүнтэй хэрэгжиж байна.

Мөн манай компани иргэдэд чиглэсэн үйлчилгээг өөсрдөө санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Түүний нэг болох автобусны зогсоол дээрх мэдээллийн самбар юм.

Нийтэлсэн : Ganaa | Уншсан (240) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нийтийн тээврийн салбарт бидний хувь нэмэр

2012-10-25 02:27:45

 

     Улаанбаатар хотын төв замаар зөвхөн автобус л хамгийн хурдан үйлчилдэг болсоноор иргэд автобусаар үйлчилүүлэх нь ихсэж байна. Манай компаниас хийж буй автобусны GPS болон камер, түлшний хяналтын систем, автомат буудал зарлагч төхөөрөмж гэсэн цогц шийдэлийг хотын хэмжээнд 200 орчим автобусанд нэвтрүүлсэнээр түүгээр үйлчилүүлж буй иргэдийн сэтгэл өндөр байгаа ба автобус баазын хянатлын тогтолцоонд шинэ дэвшил болж тэдэнд байнга гардаг дотоод зөрчил /чиглэл дутуу иргэх, түлшны хэвийн бус зарцуулалт, буруу чиглэлд явах гэх мэт/ мэдэгдэхүйц багасаж байгаа юм. 
 
      Манай компани энэ бүх асуудалд тохирсон системийг боловсруулан автобус баазуудад хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тоног төхөөрөмжийн ажиллагаанд чанарын доголдол гараагүй боловч төхөөрөмжийг унтраах салгах камерийн нүүрэнд цаас наах гэх мэт жижиг зөрчилүүдийг эс тооцвол систем одоогийн байдлаар хэвийн ажиллаж байна. Автобусанд суурилуулсан тоног төхөөрөмжүүдийг хятад улсад захиалан хийлгэж байгаа боловч програм хангамж системийн шийдлүүдийг өөрсдөө хийж байгаа нь эдийн засгийн хувьд үр ашигтай ажил боллоо.
 
Цаашид энэ салбарт хийхээр төлөвлөж буй ажилууд :
 
 
 1.    Ухаалаг гар утсанд зориулсан програм. Энэхүү програм нь таны хүлээж буй автобус хэдэн минутын дараа ирэхийг мэдээллэхээс гадна, таныг очих газартаа хүртэл автобусаар хэрхэн явах, хэдэн минутын дараа очих зэргийг тооцоолон мэдээллэдэг байх юм.
 
 
 
2.  Автобусны буудлуудад мэдээллийн самбар байрлуулж ямар чиглэлийн автобус хэдэн минутын дараа ирэхийг мэдээллэдэг болгоно. 
 
 
 
3.   Автобусны картын систем : Энэ бол нийтийн тээврийн салбарт шинэ үеийг авчирах систем болно.
 
 
 
 

 

Нийтэлсэн : Ganaa | Уншсан (615) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Автомат буудал зарлагч төхөөрөмж

2012-08-27 00:30:44

 

ӨВӨЛ БОЛЖ ЦОНХ ЦАНТАХААС ӨМНӨ АВТОМАТ БУУДАЛ ЗАРЛАГЧАА ТАВИУЛААРАЙ!!!

 

ӨВӨЛ БОЛЖ ЦОНХ ЦАНТАХААС ӨМНӨ АВТОМАТ БУУДАЛ ЗАРЛАГЧАА ТАВИУЛААРАЙ!!!

 

 

 

Автомат буудал зарлагч төхөөрөмж нь дараах үйлдлүүдийг гүйцэтгэх чадвартай:

  1. Улаанбаатар хотын бүх чиглэл, зогсоолуудыг мэдээллийг багтаасан програмтай.
  2. Буудлын нэр чиглэлийг мэдээллийг автоматаар зарлах, санамж зөвлөгөөг унших.
  3. Автобусны буудалд тогтоосон зайд ойртох үед автоматаар буудлын нэрийг зарлах.
  4. Буудлаас хөдлөж эхлэх үед дараагийн буудал зарлах.
  5. Ирэх буцах 2 чиглэлийн автоматаар мэдэрч буудлуудыг зарлах.
  6. Эцсийн буудал дээрээс хөдлөх үед чиглэлийн мэдээлэл зарлах.
  7. Урьдчилан хадгалсан 5н төрлийн мэдээлэл зарлах хэсэгтэй.
  8.  8- 40Вольт тогтмол гүйдэлд ажиллах боломжтой.
  9. Дэлгэц дээр цаг, хурд, дараачийн буудал хүртэлх зай, буудлын нэр зэрэг мэдээлэл гарна.

 

Жолоочийн гар ажиллагаа оролцохгүй тул анхаарал сарних, буудал зарлахаа мартах эрсдэлгүй.

Үйлчилгээний соёл чанарт мэдэгдэхүйц үр дүн гарна.

Нийтэлсэн : Ganaa | Уншсан (446) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Чиглэлийн хяналт хийх.

2012-06-08 23:56:42

 

 

Чиглэл тус бүрт үйлчилгээнд явах автобусыг бүртгэх оруулах хэсэг.

 

Тухайн автобусны үйчилгээнд явсан гүйцэтгэлийн тайлан:

Хэдэн удаа рэйс /тойрсон/ тоо.

Эцсийн буудал хүрэлгүй дутуу эргэсэн, буудлуудад зогсолгүй явсан гэх мэт зөрчилийг шууд хянах боломжтой.

 

Нийтэлсэн : Ganaa | Уншсан (269) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй