Програм хангамжийн харьцуулсан судалгаа

2011-12-22 23:08:50

Гадны програмын хувьд ашиглахад хүндрэлтэй асуудлууд маш их байдаг. GPS төхөөрөмжийг бол нэг л удаа худалдаж авна харин програм хангамжийг өдөр бүр ашиглана. Бид өөрсдийн хийсэн програм хангамжийг гадны програмуудтай харьцуулсан судалгааг хүснэгтээр гаргалаа.

Үзүүлэлт

Манай програм

Гадны програм

Монгол хэл

Бүх цонх, тайлангууд монгол хэлээр хийгдсэн

Ойлгомж муутай
Тайлангууд нь англи хэлээр гардаг.

Ашиглаж буй газрын зургийн сан

Google map v3

Google map v2

Програм хангамж

Вэбд суурьлагдсан

Вэбд суурьлагдсан

Дата хадгалах хязгаар

Хязгааргүй

3сар

Явсан КМ ийн тайлан

Байгаа

Байгаа

Түлшний тайлан

Байгаа

Байгаа

Email ээр тайлан илгээх

Олон төрлийн мэдээлэл илгээх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй

Эцийн хэрэглэгч өөртөө тохируулан ашиглах боломжууд

Төрөл бүрийн компаниудад зориулсан нэмэлт боломжууд бий.

Бүх хэрэглэгчид нэг л төрлийн програм дээр ажиллана.

Харилцагч цэгүүдийн судалгаа бүртгэл

Компани бүр өөрийн харилцагчдыг бүртгэж оруулах боломжтой.
Харилцагчдад хэдэн удаа очсан талаар дэлгэрэнгүй тайлан гаргана.

байхгүй

УБ хотын мэдээллийн сан

УБ хотын бүх зам уулзвар томоохон цэгүүдийн байршилыг оруулсан тул машины явсан замыг ойролцоох газрын нэрсээр харуулна.

байхгүй

Чигэлэлтийн тээвэр хяналт

Автобус болон бусад тогтсон чиглэлд тээвэр хийдэг машинуудыг чиглэлээс гарсан эсэхэд автоматаар хяналт тавьж э-мэйлээр мэдээлнэ.

байхгүй

Газрын зураг дээр цэг тэмдэглэл бүртгэх

Нэмэлт тэмдэглэл хийх боломжтой

байхгүй

Талбай, хүрээ тэмдэглэх

Зогсоол, хашаа, сумын төв, болон бусад хүрээг оруулж тухайн хэсэгт хичнээн машин зогсож байгааг мэдээлнэ

байхгүй

Автомашины тооны хязгаар

Хязгааргүй

Нэмэгдэх бүрт license ийн төлбөр төлнө.

Хяналт хийх Операторуудын  тоо
/хэрэглэгч нэмэх/

Хязгааргүй,
оператор бүр өөр өөр машин хянах боломжтой

Нэмэгдэх бүрт license ийн төлбөр төлнө.

Нэмэлт модуль хийх боломж

Харилцан тохиролцох боломжтой

Харилцахад хүндрэлтэй. Өндөр төлбөртөй

Мэдээллийн нууцлал аюулгүй байдал

Монголд байрлах өөрийн серверт мэдээлэл хадгалагдана. Сервер хамгаалалт аюулгүй байдлын тал дээр бид олон жилийн туршлагатай.

Мэдээлэл нь хятад улсад байрлах серверт хадгалагдана.
Нууцлалын хамгаалалтын хувьд баталгаа байхгүй

Өөрийн серверт програмыг суулгаж ашиглах боломж

Харилцан тохиролцож болно.

Төлбөртөй. Гадны мэргэжилтэн ирж суулгана. Нэмэлт үйлчилгээ авах боломж хомс

 

Нийтэлсэн : Ganaa | Дэлгэрэнгүй

Автомашины явсан замыг түүхийг нэрээр гаргадаг болгов.

2011-12-14 00:16:27

Тухайн машины явсан замын түүх харах цонхонд тухайн машины явсан замыг улаан шугамаар зурж харуулна. Мөн зогссон цэгүүдийг ойролцоох зам, уулзвар, томоохон газарын нэрээр харуулдаг болгов. ингэснээр тухайн машины түүх илүү ойлгомжтой харагдана.

Нийтэлсэн : Ganaa | Дэлгэрэнгүй

Дуудлагын үйлчилгээнд зориулсан нэмэлт модуль

2011-11-01 00:04:16

 Дуудлагын үйлчилгээнд зориулсан энэхүү нэмэлт модуль нь дараах боломжуудыг агуулсан :

  • Харилцагч бүртгэл хайлт
  • Газ дуудлагын бүртгэл оруулах
  • Дуудлагын хүлээлтийг автоматаар тооцоолох
  • Ойролцоох машиныг автоматаар илрүүлэх.
  • Дуудлагын хүргэлтийн мэдээлэл оруулах.
  • Дуудлага цуцлагдсан мэдээлэл оруулах.
  • Газ засварын дуудлагыг бүртгэх
  • Газ засварын дагуу засварийн мэдээлэл оруулах.
  • Хяналтын цонх дээр дуудлага өгсөн цэгүүдийг хүлээгдэж буй хугацаанаас хамааран улаан, хөх, шар, ногоон өнгөөр харуулна. 
Нийтэлсэн : Ganaa | Дэлгэрэнгүй

Програмын боломжууд нэмэгдсээр байна.

2011-09-26 22:14:52

Манай програм автомашины дан байршилыг харуулахаас гадна бүхий л төрлийн нэмэлт боложуудыг агуудсанаараа бусад компаний програмуудаас давуу талтай.

  •  - Төлөвийн түүх харах
  •  - Зураг харах
  •  - Түлшний зарцуулалт
  •  - Засвар үйлчилгээний бүртгэл
  •  - Хамрах хүрээг оруулах
  •  - Явах чичлэг зурах
  •  - Явсан замын түүх
  •  - Байршил хадгалах

 Борлуулалтын машинуудад зориулсан нэмэлтүүд :

  • Харилцагч байгууллагуудын бүртгэл /дэлгэрэнгүй судалгаа/
  • Машин борлуулалт хийдэг бүсийг тодорхойлох
  • Тухайн бүсд байрладаг харилцагчидийг автоматаар тодорхойлох
  • Тухайн хэсэгт байрладаг харилцагчидаас нэр төрлөөр шүүлт хийх.
  • Харилцагчидад хэдэн удаа очиж үйлчилсэн тухай тайланг сар сараар дэлгэрэнгүй / MS excel / харах.
Нийтэлсэн : Ganaa | Дэлгэрэнгүй

Видео танилцуулга.

2011-09-05 00:14:34

Нийтэлсэн : Ganaa | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Газрын зураг дээр нэмэлт тэмдэглэл хийх боломж.

2011-08-23 02:41:44

Гаалийн Ерөнхий Газраас тавьж буй шаардлагын дагуу газрын зураг дээр нэмэлт тэмдэглэл хийх боломжуудыг өргөтгөж

  • Зам
  • Талбай
  • Цэг

тэмдэглэх боломжтой болгов. Мөн тухайн хэсэгт олон цэг тэмдэглэгдсэн бол автоматаар бүлэглэж харуулсанаар програмын хурдтай ажиллагааг нэмэгдүүлнэ.

Зам, талбай, цэгийг газрын зураг дээр тэмдэглэсэн байдал.

 

Зам дээр 30, 30 км ээр тэмдэглэл хийсэн байдал.

Нийтэлсэн : Ganaa | Дэлгэрэнгүй

Камер хяналт

2011-08-04 19:38:15

Камераар 1-60 минутын давтамжтай зураг авна.

Бичлэг хийхгүй. Камераар авсан бүх зураг манай серверт хадгалагдана. Нэг зураг 13кв хэмжээтэй. Нэг зургийг серверт дамжуулахад ойролцоогоор 1 төгрөг зарцуулна.

Нийтэлсэн : Ganaa | Дэлгэрэнгүй

GPS буюу байршил тогтоох төхөөрөмжийн тухай

2011-08-04 19:07:25

Дэлхий нийтэд интернэт, гар утсын адил өргөн хэрэглэгдэж буй нэгэн мэдээллийн технологи нь GPS  төхөөрөмж билээ. “Global positioning  system” нь дэлхийгээс 7440 километр зайд байрлах Орбит замаар явах 24 хиймэл дагуулаас бүрдэнэ. Эдгээр хиймэл дагуул дэлхийг өдөрт хоёр удаа тойрон эргэж, дэлхийн аль ч цэгт буй GPS хүлээн авагчтай хэрэглэгчийн байрлалыг цаг хугацаатай нь тодорхойлж өгдөг сансарын хиймэл дагуулын систем юм. Анх цэргийн зориулалтаар АНУ-ын Батлан Хамгаалах яамнаас зохион бүтээсэн ч иргэний болон арилжааны чиглэлээр өргөн ашиглах болсон юм.

Системийн дагуулуудаас ирүүлэх дохиолол тасралтгүй ажиллагаатай бөгөөд хэрэглэгч хүлээн авагчийн тоонд хязгаар байхгүйгээс гадна үйлчилгээ үзүүлсний төлбөр гэж байдаггүй. GPS  технологийн үндэс нь маш өндөр нарийвчлалтай цаг хугацаа болон байршлын талаарх мэдээлэл байдаг. Хиймэл дагуулууд газрын станцаас ирэх дохиоллыг хэмжин өөрийн байрлалыг нарийвчлан тооцоолж, энэ мэдээллээ тасралтгүй цацдаг. GPS хүлээн авагч байршил тодорхойлоход гурваас багагүй хиймэл дагуул ашиглана. Нэг дор хүлээн авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, өөрийн байгаа байршлыг уртраг, өргөрөг гэсэн хоёр хэмжээсээр тодорхойлдог байна.  Харин дөрөв ба түүнээс  олон хиймэл дагуулаас хүлээн авсан дохиоллын тусламжтайгаар байршлыг уртраг, өргөрөг болон далайн түвшинтэй харьцуулсан өндөрлөг гэсэн гурван хэмжээсээр тодорхойлно.

GPS төхөөрөмжийг дэлхийн хаанаас ч, ямар ч цаг агаарын нөхцөлд ашиглах боловч агуй, хонгил болон усан дороос дохио дамжуулах боломжгүй байдаг аж. Энэхүү төхөөрөмжит систем нь сансар, удирдлага, хэрэглэгчийн гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Сансарын хэсэг нь GPS системийн хиймэл дагуулуудаас тогтох ба дэлхийн тойрог замыг 12 цагт тойрно. Эдгээр хиймэл дагуулууд нь сансараас радио долгионуудыг  илгээдэг. GPS-ийн сүлжээнд 24-өөс багагүй хиймэл дагуул байдаг. Нийт хиймэл дагуулуудын 18 нь ажиллагаатай, үлдсэн зургаа нь нөөцөнд байдаг байна.

Сансарт GPS  системийн нийт зургаан  тойрог зам байх ба зам тус бүрд нь дөрвөн хиймэл дагуул байдаг. Тэдгээр нь 60 хэмийн тэнцүү байрлах ба экваторын  хавтгайтай 55 хэмийн хазайлттай байна. Хиймэл дагуул тус бүр нь 900 килограммын хүнд жинтэй, нэг километр замыг дөрвөн секундын хурдтайгаар туулна. Удирдлагын хэсэг нь дэлхийн эргэн тойронд суурилагдсан тохируулгын станцуудаас тогтдог. Хяналтын станц нь хиймэл дагуулыг мөрдөх бөгөөд мэдээллийг дараа нь төв станц руу дамжуулдаг байна. Газрын станц хиймэл дагуул хоёрыг өөр хоорондоо тасралтгүй мэдээлэл дамжуулах нөхцөл бүрдүүлэхийн тулд хиймэл дагуулаас 24 цагийн турш тусгай зөөгч дохиог газрын станц руу дамжуулж өгнө. Ажиллагаанаас гарсан хиймэл дагуулыг дэлхий дээр байрлаж  байгаа хяналтын станцын тусламжтай удирдаж, далай тэнгист унахаар тооцоолж тойрог замаас буулгана.  Хэрэглэгчийн гэх гуравдагч хэсэг нь GPS системийн хүлээн авагч ба хэрэглэгчүүдээс бүрдэнэ. 

Хүлээн авагч нь хиймэл дагуулуудын дохионуудыг байрлал, хурд, хугацааны үнэлгээний хэмжигдэхүүн болгон хувиргадаг. GPS системийг  навигаци, байршил тогтоох, бусад судалгаа шинжилгээ хийхэд ашигладаг. X, Y, Z гурван хэмжигдэхүүнт байрлал тогтоох системийн хамгийн анхны хувилбар нь GPS юм. Одоогийн байдлаар байршил тогтоох төхөөрмжийг гар утасний GPRS функцтай хослуулан ашигласанаар авто тээврийн хяналт, хүүхэд, хөгшин хүн, тахир дутуу хүмүүсийн хянахад өргөн хэрэглэгдэж байна.

Нийтэлсэн : Ganaa | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Компаний тухай

2011-07-30 12:36:23

КОМПАНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай компани BTGT нэрээр 2006 оноос эхлэн програм хангамж, вэб сайт чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоогоор Улаанбаатар хот болон бусад аймаг сумдад байх авто тээврийн хэрэгсэлд GPS төхөөрмж суурилуулалт тэдгээрийн ажиллагаа, засвар үйлчилгээ, шинэчлэлт болон програм хөгжүүлэлт дээр ажилллаж байна. Мөн андройд буюу ухаалаг утас хэрэглэгчиддээ зориулан утаснаасаа машиныхаа байрлалыг хянаж болох програмыг зохиож гаргаад хэрэглэгчиддээ хүргээд байна. Манай компаний төхөөрөмж үйлчилгээг хэрэглэгч компаниуд нь салбартаа тэргүүлэгч олны танил болсон томоохон групп компаниуд байдаг. Бидний 2010 оноос хойш хийж буй GPS төрөөрөмжийн судалгаа програм хангамжнь дотоодын хэрэглэгчидийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, Гаалийн ерөнхий газрын стандартыг хангасан, хэрэглэгчид ойлгомжтойгоор Монгол хэлээр хийгдсэний дээр ашиглахад хялбар болж 2011 оноос зах зээлд нэвтрүүлж эхлээд байна.

Үндсэн ажилтны тоо 6 бөгөөд манай ажилчид орчин үеийн техник хэрэгслийг ашиглан програм хангамжийн өндөр түвшинд хүргэхийн төлөөажиллаж байна.

Та манай байгууллагын талаарх илүү их мэдээлэл авч танилцахыг хүсвэл www.gps.mn хаягаар хандана уу! 

 

Нийтэлсэн : Ganaa | Дэлгэрэнгүй

Google Earth програмтай холбогдож ажиллах

2011-06-26 17:11:51

Нийтэлсэн : **no name | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй