Архив : 2013 - 12

Бичлэгийн тоо : 3 | Дэлгэцэнд : 1-3

УХААЛАГ НИЙТИЙН ТЭЭВЭР

2013-12-11 22:46:25

Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх "Ухаалаг нийтийн тээвэр" төслийг хамтран хэрэгжүүлэж хөрөнгө оруулалч хайж байна.

 

Манай баг дээрх 6 асуудлыг бүрэн шийдвэрлэж бүхий л тооцоо судалгаа туршилтыг амжиллтай хийлээ. цаашид энэхүү төслийг хотын хэмжээнд хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх гадаад болон дотоодын түнш байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна.

Ангилал : Нийтийн тээврийн хяналт | Нийтлэсэн : Ganaa | Уншисан (444) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Автобус хүлээж зогсох шаардлагагүй боллоо

2013-12-07 09:49:38

Их хотын иргэн та автобусны буудалд унаа хүлээж зогсох шаардлагагүй болжээ. Таны суух автобус хаана явааг интернэт ашиглан хялбархан мэдэж болно. “БиТиЖиТи” компаниас санаачлан бүтээсэн энэ үйлчилгээнд эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Автобус-1”, “Цахилгаан тээвэр” компанийн 200 орчим тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. Зорчигч таны хувьд интернэтээрhttp://bus.gps.mn хаягаар нэвтэрч, аль чиглэлийн ямар автобус яг энэ цаг мөчид хаана явж байгааг мэдэж болох юм. 

“БиТиЖиТи” компанийн зүгээс тун удахгүй iPhone болон Android үйлдлийн системтэй гар утсанд зориулсан app гаргахаар ажиллаж буй гэнэ. Түүнчлэн хамрах хүрээг нэмэгдүүлж, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй бусад компаниудын автобуснуудыг хамруулах зорилготой байгаа ажээ. Тэгснээр бүх чиглэлийн бүх автобусны байрлалыг харах боломжтой болох юм. 

Дашрамд, ирэх 11 сарын 1-нд Сонгинохайрхан дүүрэг, 21-р хорооллын автобусны буудалд мэдээллийн LED самбар байрлуулахаар болжээ.

 

UB BUS application

Ангилал : Нийтийн тээврийн хяналт | Нийтлэсэн : Ganaa | Уншисан (22402) | Сэтгэгдэл ( 21 ) | Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотын засаг дарга Э.Бат-Үүл манай ажилтай танилцаж амжилт хүслээ.

2013-12-06 11:09:16

Энэ өдөр Улаанбаатар хотын засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нар болон албаны хүмүүс Цахилгаан Тээвэр ОНӨУҮГазарт  ажиллахдаа манай компаний хэрэгжүүлж буй УХААЛАГ НИЙТИЙН ТЭЭВЭР төсөлтэй танилцлаа.

Энэ үер Хотын дарга Үндэсний Үйлдвэрлэлээ Дэмжинэ гэдгээ ирэлхийлэж бидний ажилд амжилт хүслээ.

 

УХААЛАГ НИЙТИЙН ТЭЭВЭР Төслийн бүрэлдэхүүн хэсгүүд :

  • GPS хяналтын төв
  • Нийтийн тээврийн цахим төлбөрийн карт /NFC/
  • Автомат буудал зарлагч
  • Автобусны зогсоол дээрх мэдээллийн самбар
  • Иргэдэд зориулсан мэдээллийн үйлчилгээ /гар утас, интернэт/
  • Тайлан бүртгэлийн систем

Нийтийн тээврийн төлбөрийн карт

Автобусны зогсоол дээрх мэдээллийн самбар

GPS хяналтын програм

Ангилал : Нийтийн тээврийн хяналт | Нийтлэсэн : Ganaa | Уншисан (322) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй