Хяналтын системийн товч танилцуулга

2013-05-05 17:26:07

Манай компани өөрийн хийж хөгжүүлсэн хяналтын системийг ашигладаг. Харилцагч байгууллагынхаа хэрэгцээ шаардлагад тохирсон нэмэлт хөгжүүлэлтийг хийж өгөх бүрэн боломжтой. 

 

1.   Вэбд суурилагдсан төв хяналтын програм

2.   Android  утсанд зориулагдсан BTGT Navigator програм

3.   Android  утсанд зориулагдсан BTGT Tracker програм

4.   Android  утсанд зориулагдсан BTGT Manager програм

 

Ангилал : Танилцуулга | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (1392) | Сэтгэгдэл ( 6 ) | Дэлгэрэнгүй

НӨАТУС баримт хэвлэх хялбар програм

2016-01-24 15:31:45

Нийтэлсэн : Ganaa | Уншсан (9) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Хөргүүртэй машиныг хянах

2014-07-28 13:40:31

Сүү ХКомпаний хөргүүртэй машинд GPS систем суулгаж хөргөлтийн хэмийг хянах боломжтой болгов. Ингэснээр ачааг тохиромжтой хэмээр тээвэрлэж байгаа эсэхэд бүрэн хяналт тавих боломжтой боллоо.

GPS дамжуулагч төхөөрөмжөөс дараах үзүүлэлтийг 10-20 секунд тутамд бүртгэж хянах юм. 

  1. Байршил 
  2. Хурд
  3. Замын түүх
  4. Хөргүүрийн хэм
  5. Түлш зарцуулалт
Ангилал : Харилцагчид | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (159) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Замын бичлэг шалгах хэсэг нэмэгдлээ.

2014-06-28 13:58:58

Ангилал : Танилцуулга | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (262) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Харилцагч цэгийн судалгаа

2014-03-27 19:20:48

Харилцагч цэгийн судалгааг GPS програм ашиглан гаргах боломжтой.

Ангилал : Борлүүлалтын систем | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (359) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Одоо ашиглагдаж байгаа GPS ийг шилжүүлэн ашиглаж болно.

2014-03-15 19:08:39

Хэрвээ танай компани өмнө нь ямар нэг компаниас GPS төхөөрөмж худалдан авсан боловч үр дүнгүй байгаа бол бид танд туслах шинэ үйлчилгээг санал болгож байна.

GPS төхөөрөмжинд тохиргоо хийж автомашинд суурилуулсан холболтыг стандартын дагуу засаж холбоно.

Ангилал : GPS Төхөөрөмж | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (586) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Газрын зураг хэвлэх үйлчилгээ.

2014-02-22 15:48:09

Бид Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хот, аймгуудын газрын зургийг том хэмжээтэйгээр хэвлэх үйлчилгээг үзүүлж байна.

Үнийн саналыг үзнэ үү.

Ангилал : Борлүүлалтын систем | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (834) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Ухаалаг утастай иргэд автобус хүлээж зогсох шаардлагагүй болжээ

2014-01-23 11:45:16

Ухаалаг утастай иргэд автобус хүлээж зогсох шаардлагагүй болжээ. Учир нь суух автобусаа хаана явааг хялбархан мэдэх боломжтой болсон байна. Энэ талаар Нийтийн тээврийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Цолмонбаяраас тодрууллаа.
 
-Нийтийн тээврээр зорчигчид суух автобусаа хаана явааг хялбархан мэдэх боломжтой болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд аль болох чирэгдэлгүй болгох үүднээс бид олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Түүний нэг нь интернэт ашиглан суух автобусаа хаана явааг мэдэж болох аппликэйшн бий болгосон явдал юм. Тодруулбал, “UB BUS” хэмээх аппликэйшн бий болсон. Уг аппликэйшныг иргэд аль хэдийнэ хэрэглэдэг болсон бөгөөд 20 гаруй мянган хүн татчихсан байгаа.
Ангилал : Нийтийн тээврийн хяналт | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (519) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

УХААЛАГ НИЙТИЙН ТЭЭВЭР

2013-12-11 22:46:25

Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх "Ухаалаг нийтийн тээвэр" төслийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулалч хайж байна.

 

Манай баг дээрх 6 асуудлыг бүрэн шийдвэрлэж бүхий л тооцоо судалгаа туршилтыг амжиллтай хийлээ. Цаашид энэхүү төслийг хотын хэмжээнд хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх гадаад болон дотоодын түнш байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна.

Ангилал : Нийтийн тээврийн хяналт | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (412) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Автобус хүлээж зогсох шаардлагагүй боллоо

2013-12-07 09:49:38

Их хотын иргэн та автобусны буудалд унаа хүлээж зогсох шаардлагагүй болжээ. Таны суух автобус хаана явааг интернэт ашиглан хялбархан мэдэж болно. “БиТиЖиТи” компаниас санаачлан бүтээсэн энэ үйлчилгээнд эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Автобус-1”, “Цахилгаан тээвэр” компанийн 200 орчим тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. Зорчигч таны хувьд интернэтээр http://bus.gps.mn хаягаар нэвтэрч, аль чиглэлийн ямар автобус яг энэ цаг мөчид хаана явж байгааг мэдэж болох юм. 

Ангилал : Нийтийн тээврийн хяналт | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (21577) | Сэтгэгдэл ( 20 ) | Дэлгэрэнгүй